8-р сарын 8-нд Бээжинд эхлэх Олимпийн наадамд амжилттай оролцохыг тамирчидад ерөөлөө. Тэр хэлэхдээ: «Бээжинг зорьж байгаа тамирчид Орос улсын спортын нэр төрийг хамгаалж, дэлхийн хэмжээнд амжилтаа баталсан. Та бүхэн амжилт гаргана хэмээн найдах үндэслэл бидэнд бий. Оросын тамирчид олимпийн олон дээд амжилт тогтоосон байгаа. Сүүлийн жилүүдэд оросын спортын бай шагнал илүү жинтэй болж байна. Мэдээж хэрэг бид өнөөдөр ямар нэг таамаг хийхгүй. Ийм нөхцөлд ярьдагчлан гараа чанга атгаад ялалтанд итгэх хэрэгтэй. Бид зүрх сэтгэлээсээ та бүхнийг дэмжиж байгааг олимпийн наадамд оролцох тамирчид мэдэх ёстой. Бидний дэмжлэгэд найдаарай. Оросын шигшээ баг Бээжин хотод спортын жинхэнэ амжилт гаргана. Орос улс урагшаа, та бүхэнд амжилт хүсье». Олимпийн наадам эхлэхэд хуруу дарам хоног үлдлээ. Оросын төлөөлөгчид олимпийн наадамд оролцох тамирчдынхаа тоогоор тэргүүлж байна. Тэдний дунд Европын аварга, Дэлхийн болон олимпийн наадмын аварга бий. Бээжинд болох олимпийн наадамд оросын тамирчид 302 медалиас 244 медаль авч магадгүй байна. Бокс, бөх, уран сайхны гимнастик, уран сэлэлт, хүнд, хөнгөн атлетик, туялзуур сэлэм, теннис, волейбол, сагсан бөмбөг зэрэг спортын төрөлд илүү их найдвар тавьж байна. Авсан медалийн тоогоор манай улс эхний 3 байрт орно гэж Олимпийн хороо үзэж байна. 2004 онд Афин хотод болсон зуны Олимпийн наадамд оросын тамирчдын гаргасан амжилтаас үүдэн өндөр амжилт гаргана гэж найдаж байна. Энэ наадамд 467 тамирчин спортын 38 төрөлд өрсөлдөж, спортын 24 төрөлд шагналт байранд шалгарснаас 13 төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Дөрвөн жилийн өмнө оросын шигшээ багийн тамирчид 27 алт, 27 мөнгө, 38 хүрэл медаль хүртжээ. 2008 оны олимпийн наадмын нээлтэнд Европын шилдэг тоглогч Оросын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч Андрей Кириленко Оросын далбааг өргөж явна. Ерөнхий сайд В.Путин Оросын хөгжөөн дэмжигчдийн багийг ахална. Оросоос 5 мянга орчим спортын хөгжөөн дэмжигч хятад улсад ирнэ. Бээжин хотын “Шувууны үүр” олимпийн гол цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн арга хэмжээ 2008 оны 8-р сарын 8-нд оройн 8 цаг 8 минут8 секундэд эхэлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>