Зуны 29 дэх олимпийн наадамд манай баг хамгийн сүрлэг бүрэлдэхүүнтэй байна. Спортын бүх төрлөөр сонгон шалгаруулах тэмцээн дуусч, олимпийн багийг бүрдүүллээ. Улс орны бараг бүх бүс нутгийн тамирчид олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтав. Олимпийн багт 467 тамирчин, дасгалжуулагч, эмч, массажист зэрэг 900 орчим хүн Бээжинд очино. 2008 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын 40 төрлөөс оросын тамирчид хөлбөмбөг, тэквандо, бейсбол, софтбол, зүлгэн дээрх хоккей, дугуйн спортын нэг төрөлд өрсөлдөхгүй. Орос улс спортын олон төрлийн тэмцээн уралдаанаас медаль хүртэнэ гэж найдаж байна. Манай уран сэлэлтийн шигшээ багийн тамирчид амжилт гаргана гэж найдаж байна. Хөнгөн атлетик, усан сэлэлт, сагсан бөмбөг, волейбол, гимнастикийн төрөлд дээгүүр байрт шалгарна хэмээн найдаж байна. Оросын теннисийн эмэгтэйчүүдийн шигшээ багт Мария Шарапова, Светлана Кузнецова, Елена Дементьева зэрэг шилдэг теннисчид багтжээ. АНУ, Хятадын баг нийт багийн дүнгээр шагналт байрын төлөө манай багтай өрсөлдөнө. Нийт багийн дүнгээр манай шигшээ баг Олимпийн эхний шагналт байранд шалгарах боломжтой гэж Спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко итгэлтэй байна. «Дэлхийн спортын талбарт манай тамирчид тэргүүн байр эзэлж байна. Олимпийн наадам бол спортын оргил, онцгой тэмцээн уралдаан бөгөөд манай тамирчид зохих ёсоор оролцоно гэдэгт бид итгэж байна. Тэднийг олон сая хөгжөөн дэмжигчид дэмжиж, оросын тамирчид өндөр амжилт гаргахад тус болно гэдэгт би итгэж байна» гэж В.Мутко хэллээ. 29 дэх зуны Олимпийн наадам 8-р сарын 8-24-нд Бээжин хотод болно. Оросын шигшээ баг тамирчдыг 7-р сарын 29-нд Кремльд үдэж гаргана. Хятадын нийслэлийн олимпийн тосгонд 8-р сарын 5-нд оросын далбааг өргөнө. 2008 оны олимпийн наадмын нээлтийн арга хэмжээнд оросын далбааг өргөж явах хүн тодорсон. Оросын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч Андрей Кириленкод энэ хүндтэй үүрэг ноогджээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>