Foto http://www.6buro.ruЭнд нисэх онгоц, хими, цэргийн үйлдвэрлэлд титан нийлэмж төдийгүй янз бүрийн эд анги үйлдвэрлэнэ. Уралын “Ависма” үйлдвэрийн бааз суурин дээр байгуулагдаж байгаа шинэ үйлдвэрийн титан бүтээгдэхүүн 2015 онд дэлхийн зах зээлийн 35 хувийг эзэлнэ. Титаны үйлдвэрлэл нь технологийн хүнд үйл явц юм. Хүнд тоног төхөөрөмж, технологи, туршлага шаардлагатай болохоор ийм металл үйлдвэрлэдэг байгууллага цөөхөн. Титан хайлшаар дээд зэргийн технологийн өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс Свердловск мужид “Титан хөндий” байгуулах нь чухал юм хэмээн компанийн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн асуудал эрхэлсэн захирал Владимир Спажев ярьж байна. Тэр хэлхдээ: “Титан хөндий” байгуулснаар бид үндсэн 2 зорилт тавиад байна. Нэгдүгээрт хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс нисэх онгоц бусад үйлдвэрт шаардлагатай эд анги, зангилааг үйлдвэрлэх. Хоердугаарт титаныг амьдралд тухайлбал аж үйлдвэрлэлд өргөн ашиглах. Орос улсад өнөөгийн байдлаар титаныг маш хязгаарлагдмал хүрээнд юуны түрүүнд нисэх онгоц, хөдөлгүүр, автомашины үйлдвэрлэлд ашиглаж байна. Ер бусын онцлог чанартай энэ металлыг маш өргөн хүрээнд ашиглаж болохыг дэлхийг жишиг харуулж байна. Тухайлбал анагаах ухааны салбарт энэ чиглэлийг илүү эрчимтэй хөгжүүлж, ашиглах естой”. Шинэ үйлдвэрийг 20 ам км нутаг дэвсгэрт барьж байгуулна. Энэ газар нутагт анхны хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Дэлхийн хэмжээнд титаны томоохон үйлдвэрлэгчид тооцогддог оросын “Ависма” компани, америкийн нисэх онгоц үйлдвэрлэлийн Боинг компани “Урал Боинг Мануфакчур” хамтарсан үйлдвэр байгууллаа. Энэ үйлдвэр Боинг 787 Дримлэр шинэ нисэх онгоцонд титан хэв бүтээх естой юм. Хамтарсан компани 2012 онд титаны эд ангийн үйлдвэрлэлийг 1,5 гаруй дахин, харин титаны нийлэмжийг 27 мянгаас жилд 46-47 мянга хүртэл нэмнэ. “Титан хөндий”–г Британийн “Роллс Ройс” тансаг хэрэглээний автомашин үйлдвэрлэгч, аж үйлдвэрийн олон салбарт тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Швейцарийн “Альфа Лавал”, японы зарим компани сонирхож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>