Олон улсын сансрын станц 2015 оноос хойш ажиллах эсэх чухал асуудлыг энэ төсөлд оролцогч орнуудын сансрын агентлагийн удирдлагууд Парис хотноо хэлэлцлээ. Олон улсын сансрын станц 2020 он хүртэл ажиллах хүчин чадалтай гэж тэд үзжээ.Европ, Ази, хойд Америк зэрэг хэд хэдэн улс их хүч хөдөлмөр, хөрөнгө зарсан станцын ач холбогдлыг хэт үнэлэхэд төвөгтэй. Энэ станц тойрог зам дахь олон улсын лаборатори болсон нь гол үр дүн юм. Орос Улсын сансрын агентлагийн дарга Анатолий Перминов ярьж байна: “Үндэсний сансрын агентлагууд дор хаяж 2020 он хүртэл олон улсын сансрын станцыг ажиллуулах хүсэлтийг холбогдох засгийн газруудаас хүсэхээр өнөөдөр тохиролцлоо”. Олон улсын сансрын станцад олон баг ажиллаж, энэ станц физикч, биологич, бусад мэргэжлийн хүмүүс ажиллах орчин нөхцлийг хангасан сайн тоног төхөөрөмжтэй, олон функцтэй сансрын төв болсон юм. Хэрэв тус станцын ажиллах хугацааг 5 жилээр сунгавал Орос улс 2011 он хүртэл Олон улсын сансрын станцад судалгааны 3 модуль хөөргөж, дараа нь оросын хэсгийг нэмж тэгтэх эрчим хүчний модулийг бэлтгэнэ. Франц улс тойрог замын цогцолборын ажиллах хугацааг 5 жилээр сунгах боломжтой гэж үзэж байна. Тус улсын эрдэм шинжилгээний судалгааны сайд энэ байр сууриа Францын “Валери Пресс” сонинд илэрхийлсэн билээ. АНУ тойрог замд ачаа, сансрын нисэгчдийг хүргэх үүрэгтэй, олон ашигладаг хөлгөө хөөргөхөө болих ч, оросын хөлөг, Еворсоюз автомат хөлгийг хөөргөнө. Өнгөрсөн саруудад Олон улсын сансрын станцыг засч сэлбэх их ажил хийсэн. Энэ станцад “Колумбус” европын лабораторийн модуль, “Кибо” японы эрдэм шинжилгээ судалгааны модуль, канадын “Декстер” манипулятор холбогдсон. Мөн сансрын 7 хөлөг Олон улсын сансрын станцад ниссэн. АНУ Олон улсын сансрын станцын талаар өөр байр суурь баримталж байна гэж зарим шинжээч үзэж байна. Үндэсний сансар судлалын салбарын ирээдүйг өөр өөрсдийнхөөрөө харж байгаа янз бүрийн бүлгийн ашиг сонирхол зөрчилдөж байж болох юм. Олон улсын сансрын станц үр ашиггүй, их зардалтай гэж үзэх ч хүмүүс байна. Тэд сар, Ангараг гаригийн хөтөлбөрт илүү их хөрөнгө зарахыг эрхэмлэж байна. Тэгээд ч АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор шинэ улс төрчид өнөөгийн тохиролцоог хэрхэн үзэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ тус станд бүгдэд ашигтай болох нь илэрхий төдийгүй ямар нэг улс дангаараа үүнийг ашиглах боломжгүй билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>