Хэдэн арван жил бүр хэдэн зуун жилийн тэртээ үүсч бий болсон ардын хөгжмийн урлаг өнөөгийн үзэгч, сонсогчийн сонорыг мялаасаар байна. Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос Москвад зохион байгуулж байгаа “Угсаатны ардын урлагийн олон улсын 29 дэх наадам” үүнийг баталж байна. Уран бүтээлчид 18-р зууны цэцэрлэгт хүрээлэн-ордны архитектур бүхий “Царицыно” дархан цаазат музейн задгай талбайд 8 мянга орчим сонсогчдод дуу хуураа хүргэлээ. Концерт үдэш хүртэл үргэлжилсэн бөгөөд Европын 15 орны төлөөлөгч ардын урлагийн хамгийн сонирхолтой төрлийг үзэгчдэд сонирхуулахыг чармайж байв. Дундад зууны үеийн дуу, германчуудын хоолойн уухай, кельтийн зөөлөөн аястай дуу, слаяван тэр дундаа оросын дуунуудыг тэд хүргэсэн юм. Өнгөрсөн өнөө үеийг холбосон түүхээс энэ бүхэн улбаатай гэлтэй. Хөгжмийн найруулгыг угсаатны хөгжимд тулгуурласан орчин үеийн концертын номероор өөрчилж байв. Зарим уран бүтээлч зөвхөн үндэсний дуу хуураа толилуулж байсан бол нөгөө хэсэг нь тухайлбал манай радио компанийн урилгаар наадамд оролцож байгаа Моксвагийн “Агни-гитар” хамтлаг улс орон, тив дэлхийгээр хөгжмийн аялал зохион байгууллаа. Ардын урлаг сэтгэл зүрхний дундаршгүй ундарга гэж наадамд Швейцарийг төлөөлөн оролцож байгаа Питер Госсвайлер үзэж байнаю Тэр хэлэхдээ: «Ардын урлаг сэтгэлийн гүнээс ундарч, хүний сэтгэл зүрхэнд шингэдэг гэж Швейцрийн хөгжимчин ярьж байна. Би хүүхэд байхаасаа ардын хөгжим сонсож, энэ хөгжмөөр тоглож, өссөн. Хүмүүс үндэснийхээ хөгжмийг сонсохдоо аюулгүй болохоо мэдэрдэг». Ардын урлаг зөвхөн өнөө үед нэрд гараад зогсохгүй ихээхэн ирээдүйтэй гэж хэлж болно. Москвагийн энэ наадамд залуу уран бүтээлчид оролцсон нь онцлог байлаа. Тухайлбал Шведээс “Крайя” дөрвөн бяцхан охины хамтлагийнхан иржээ. Тэд “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ардын урлагаас утга уянгын мэдрэмжтэй болсон гэжээ. «Бид хөгжмийн сургуульд хамт суралцаж байсан бөгөөд дараа нь ардын урлагийн хамтлаг байгуулахаар шийдсэн. Ардын хөгжим ямагт алдартай байсан ялангуяа өнөө үед их алдартай байна. Үндсэндээ хайр сэтгэлийн сэдэвтэй дуунууд байдаг болохоор бидэнд их таалагддаг». Орос үзэгчид энэ хамтлагийн дууг зохих ёсоор үнэлж, дахин дуулахыг тэднээс хүсч байв. “Евро ардын урлаг” наадмын бамбарыг Москва Шведэд дамжуулж байгаа мэт харагдаж байлаа. Ардын урлагийн ээлжит наадам Шведэд болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>