Тус компани бараг бүх тивд хоёр чиглэлээр амжилттай ажиллаж дэлхийн үндэстэн дамнасан корпорацийн нэг болж байна. “Газпром” концернийн дэлхийн бүх бүс нутагт ажиллах хүсэл нь зүгээр нэг тунхаг төдий биш юм. Тус компани Энэтхэг, Вьетнамд олборлох төсөлд оролцож, европын нийт нутагт газар доорх хийн агуулахыг эрчимтэй барьж байгуулж байна. Хойд Америкт тухайлбал Аляскад хоолойн гол шугам барихад оролцох төлөвлөгөөгөө саяхан танилцуулсан. Компанийн удирдлагын орлогч дарга Александр Медведев ярьж байна: “Газпром” компани одоохондоо Аляскад ажиллаагүй. Харин “Коноково Филипс”, “Бритиш Петролиум” компанитай сүүлд хийсэн хэлэлцээгээр Аляск болон АНУ-ын бусад нутаг дэвсгэрт хийх хоолой барихад хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ. Одоо яриа хэлэлцээ эхний шатандаа байна. Яриа хэлэлцээний явц олон хүчин зүйлээс хамаарна. Бид ийм зорилтыг хэрэгжүүлнэ». Хийн концерн гадаадад хийн тээврийн систем барих туршлагатай. Тус компанийн бүтцэд багтдаг “Стройтрансгаз” компани Сирид Арабын хийн хоолойн цогцолборын барилгыг амжилттай барьж байгуулсан. Байгалийн хийн нөөцөөр Африкт дөрөвдүгээр байрт ордог Ливид үйл ажиллагаа явуулах боломж “Газпром” компанид их байна. Хойд африкийн энэ улсад оросын компани Газар Дундад тэнгисийн ливийн харьяа усан доорх эх газрын үргэлжлэлд нүүрс ус төрөгчийн нөөцийг тандаж, боловсрлуулах тендерт ялсан юм. “БАСФ” компанитай 2007 онд хөрөнгө солилцсоны дүнд “Газпром” групп төрийн мэдлийн 9 орд бүхий нефтийн хоёр газрын 49 хувийг эзэмших болжээ. Олборлосон хийг европт нийлүүлэхэд тохиромжтой учраас Ливийн зах зээл хэтийн төлөвтэй юм. Ливийн хийн нөөц бараг хагас триллион шоо метр юм. Египетэд нүүрс ус төрөгч олборлож, тандах төслийг “Газпром”компани сонирхож байна. Хийн нөөцөөр дэлхийд хоёрдугаар байрт ордог Иран улсад “Газпром” компани амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар оросын тус компани францын “Тоталь”, малайзийн “Петронас”компанитай хамтран өмнөд Парс хийн конденсантын 2,3 дугаар орд газрыг боловсруулж байна. “Газпром” компани мөн Ираны үндэсний нефтийн компанитай Иран, Орос улс, мөн гуравдагч оронд нефть хийн төслийн хамтарсан компани байгуулахаар тохиролцсон юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>