Халимагийн Элист хотын гол хийд “Шакьямуни буддагийн алтан орд” 8-р сарын 16-24-нд Сопа Ринбүчийн буддын ариун шүтээний цуглуулгаас дэлгэн үзүүлнэ. Нэрд гарсан уран гартан Сопа Ринбүчи 2001 онд буддын үнэт зүйлийн ховор цуглуулгыг дэлхий дахинаа үзүүлэхийг ерөөсөн юм. Түүний цуглуулгад Будда төдийгүй бурхан буддагийн шавь Маудгальян, Ананд, Шарипутры нартайхолбоотой жинхэнэ үнэт зүйл байна. Халимаг, Буриад, Тувагийн буддын шашинтнууд саяхныг болтол шашныхаа ариун шүтээнд хүрэхболомжгүй байлаа. Төслийн удирдагч Юлия Жиронкина манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярив. «Халимаг болон хөрш бүгд найрамдах улсын буддын шашинтнууд адис хүртэх боломж олгохын тулд Орос төдийгүй Европт хамгийн томд орох “Шакьямуни будда алтан орд” буддын шашны хамгийн том сүмд ариун шүтээнийг авчирах санаа үнэндээ саяхан төрсөн юм. Энэ шүтээнийг 2004 онд Москвад “Төвдийн” наадмын үеэр танилцуулсан. Буддын шашин шүтдэг хүн амын олонх нь Халимаг, Буриад, Тувад оршин суудаг учраас Халимагийн хамба лам Тэло Тулку Ринпоче энэ шүтээнийг Халимагт авчрахыг “Бурхан буддагийн ариун шүтээн” аялалыг зохион байгуулагчдаас хүссэн юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 4 жил бэлтгэсэн. Халимагийн хамба лам, тус бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжиновын урилгаар ариун шүтээнийг 8-р сарын 16-нд Халимагт авчирч, сүсэгтнүүд адис хүртэх боломжтой болно”.
Асуулт: Энэ арга хэмжээнд хэрхэн бэлтгэж байна вэ?
Ю.Жиронкина: “Бурхан буддагийн ариун шүтээнийг авчрахад бид үндэслэлтэй их хариуцлагатай хандаж байгаа. Болох гэж буй арга хэмжээний талаар Халимаг, Буриад, Тува, Краснодар, Волгоградын олон зочин гийчинд бүрэн ойлголтт өгөхийн тулд бид одоо сурталчилгааны томоохон арга хэмжээ зохион явуулж байна. Бидэнд ариун шүтээн үлдээсэн багш бүрийн талаар мэдээллийн материал бэлтгэж байна. Ариун шүтээнд бясалгах боломж гарч байгаа талаар өрх бүрт уламжлах нь бидний гол зорилт юм. Энэ гайхалтай цуглуулга нь яс үндэс, итгэл үнэмшлээс үл хамааран буддын бүх сүсэгтнүүдийг нэгтэх учиртай. Учир нь Сопо ламын цуглуулсан ариун шүтээнийг янз бүрийн орны уран гартнууд хийж бүтээсэн бөгөөд Төвдийн бараг бүх уламжлалыг тусгасан. Тухайлбал Нагаржунай, Атиша, Цонкопа, ЙешеЦогьял, Миларепа, Кармапаг дурдаж болно”.
Асуулт: Бурхан буддагийн арин шүтээнийг Элист хотод авчрах хөтөлбөрийн тухайд?
Ю.Жиронкина: “8-р сарын 16-ны өглөө нээлтийн еслолын арга хэмжээ болно. Дараагийн өдрөөс 24-ний өдөр хүртэл Халимагийн оршин суугч, зочин гийчэд “Шакьямуни алтан орд” сүмийн өглөөний хуралд өдөр бүр сууж, бурхан будда, их багш нарын ариун шүтээнээс адис хүртэх боломжтой. Оросын буддын шашны сүсэгтнүүд мөргөл хийж, ариун шүтээнй өмнө бясалгах боломжтой. Хэвлэлийн бага хурлын танхимд Сопа Ринбүчи ламын цуглуулгын ариун шүтээн, буддын шашны тухай кино үзүүлнэ”. Дэлхийн бараг өнцөг булан бүрт аваачсан энэ шүтээний удахгүй Элист хотод авчрах гэж байна. Аялалын төгсгөлд энэ шүтээнийг Энэтхэгийн Кушинагар хотод барих 152 метр өндөр Майдар бурханы зүрхэн тус газар байрлуулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>