Foto http://www.7tv.ru“Оросын алтан цом” хүүхдийн морин спортын тэмцээн саяхан Москва хотод болж өнгөрлөө. 13 настай Христина Симония шилдэг морьтны тоонд багтжээ. Охины хувьд ур чадвараа сайн харуулах анхны томоохон тэмцээн байв. Христина морин спортын олон улсын хэмжээний мастер Наталья болон Харлам Симония нарын охин юм. Энэ спортыг зөвхөн сонгох төдийхнөөр нэрд гарсан эцэг, эхийнхээ амьдралаа зориулсан спортоор үе дамжин хичээллэх аргагүй. Харин эцэг, эхээсээ дутахгүй морь унаж сурах нь чухал гэж Христина үзэж байна. Наталья болон Харлам Симония нар оросын шилдэг морьтнууд юм. Натальяа зургаадугаар сард саадтай морин уралдаанд Орос улсын үнэмлэхүй аварга болсон юм. Харин Харлам 2006 онд морин саадтай уралдааны дэлхийн цомын булаалдах тэмцээний аварга болсон юм. Мөн 2004 онд спортын энэ төрлөөр Орос улсын аварга болжээ. Тэд бараг ямагт шагналт байранд ордог болохоор авсан бай шагналыг тоолох аргагүй. Тэгээд ч морин спортын уралдаан олон зохиодог. Ялангуяа зуны цагт бараг долоо хоног бүр зохиодог гэж Наталья Симония ярьж байна. «Энэ жил би Орос улсын үнэмлэхгүй аварга болсон. Одоо Христинагийн унасан Гром мориор би долоо хоногийн өмнө зохиосон Зэвсэгт хүчний цом булаалдах тэмцээнд түрүүлсэн. Охин маань туршлагагүй байна. Мэдээж хэрэг түүнд хүлэг нь тусалсан. Энэ уралдаан түүний хувьд сэтгэл зүйн саад тотгор бөгөөд спортод анхны алхам хийж байгаа учраас маш хариуцлагатай юм. Томоохон тэмцэээн уралдаанд олон хүн цугласан, сайхан тайлбай, саад зэрэг нь их үүрэг ногдуулж байгаа учраас охинд маань сэтгэл санаагаа төвлөрүүлэхэд хүнд байгаа бололтой». Эхний томоохон уралдаанд Христина амжилттай оролцлоо. Хүлэг нь түүнд тусалсан гэж тэр үзэж байна. Энэ хүлэг нэг бус удаа ийм тэмцээнд оролцож байна. «Би Ростов мужийн Кировын морин тойруулгын газрыг төлөөлж байгаа. Тэмцээн уралдаанд их дэм болдог учраас Гром нэртэй хүлгээ би их хайрладаг. Хүлэг ердөө 9 настай ч олон тэмцээнд түрүүлсэн. Би энэ спортоор зургаан жил хичээллэсэн бөгөөд тэмцээнд анх оролцож байна. Энэ хангалтгүй. Илүү олон цагаар морин спортоор хичээллэх хүсэлтэй байна. Адуу сайхан амьтан». Наталья Симония морин спортоор анх хичээллэсэн үеээ дурсаж байна. Тэрээр 12 настайдаа телевизээр санамсаргүй морин спортын уралдаан үзэж, анх үзсэн мөчөөсөө энэ спортод татагдаж, амьдралынхаа туршид хичээллэж байна. Спортоор анхлан хичээллэгчдэд насны хувьд тохирохгүй байсан учраас түүнийг спортын сургуульд дургүйхэн авсан байна. Наталья спортоор хичээллэх хүсэлдээ тууштай байж, энэ спортоор хичээллээд нэлээд хэдэн жил болсон өсвөр насны хүүхдүүдтэй хамт хичээллэх болжээ. Хөдөлмөрч, зорьсондоо хүрдэг чанар нь жилийн дараа охин ур чадвараараа үе тэнгийнхнээсээ түрүүлээд зогсохгүй спортын мастер цол хүртсэн юм. Тэмцээн уралдаанд туршлагатай адуу дөнгөж морь унаж сурч байгаа хүмүүст их дэм болдог. “Ийм ухаантай адууг унаад талбайд гарахад хэн нь хэнийг спортын ур чадварт сургаж байгаа нь ойлгомжгүй байдаг” гэж Наталья Симония ярьж байна. «Тэмцээнд анх оролцсон үеээ сайн санаж байна. Амжилт гаргана гэж хэн ч надад найдаагүй. Тэмцээнд оролцогчдоос насаар бага байсан тул би дөнгөж сурч байгаа морьтон байсан. Би тэмцээнд амжилттай оролцсон. Насаар надтай чацуу Гонконг нэртэй, 14 настай, туршлагатай адуунд мордон тэмцээнд оролцсон юм. Энэ уралдаанд надад том гэгчийн самовар бэлэглэснийг би одоо ч, хадгалдаг». Наталья, Харлам болон Христан нар оройдоо дорнын амттан, цай уух дуртай. Тэд алдаа оноогоо ярилцаж, удахгүй болох тэмцээн уралдаанд хэрхэн оролцох тухайгаа ярилцдаг. Симонийн гэр бүлийнхнийг олон тэмцээн хүлээж байна. Христина дөнгөж 13 настай ч, түүний өмнө хүнд гэхдээ сонирхолтой спортоор хичээллэх сайхан оломж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>