Foto http://club.itdrom.comОХУ-д цэргийн дунд сургуулийн корпусын анхны систем 1990-ээд онд сэргэж эхэлсэн юм. Донын казакуудын нийслэл гэж үздэг Новочеркасскт анхны корпусыг байгуулжээ. Дараа нь Москва хотын цэргийн анхны дунд сургууль байгуулагдсан. Одоо Орос улсад 100 гаруй ийм сургууль байна. Цэргийн дунд сургуульд орох хүсэлтэй хүүхдүүд улам ихсэж байна. Петр 1 хаан 18-р зуунд математик, навигацын ухааны цэргийн дунд сургуулийг анх нээжээ. Петр хаан оросын флотыг байгуулж байсан учраас тэнгсийн үйл хэрэгт ур чадвартай инженер, мэргэжилтнүүд шаардлагатай байсан юм. Энэ сургуулийн бааз суурин дээр тусгай инженер, их бууны сургуулийг байгуулжээ. 1917 онд Оросын хаант улсад 34 ийм сургууль байв. Эдгээр сургууль Оросын армийн боловсон хүчнийг бэлтгэж байлаа. Цэргийн дунд сургууль төгсөгчид төрийн гарамгай зүтгэлтэн, зураач, хөгжимчин, хөгжмийн зохиолч олсон багагүй жишээ түүхэнд мөрөө үлдээжээ. Цэргийн дунд сургуулийг янз бүрийн чиглэлээр төгссөн залуусыг Эх орондоо зүтгэх гэсэн ганцхан зорилт нэгтгэж байлаа. 1917 онд Октябрийн хувьсгал гарсны дараа цэргийн бүх дунд сургуулийг хааж, эдгээр сургуулийн зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөөгүй төгсгөчид гадаадад цагаачилсан байна. 1922 онд цэргийн дунд сургууль төгссөн 2 мянга орчим залуус гадаадад цагаачилжээ. Цагаачлалын хүнд амьдралтай тулгарч байсан ч, тэнд цэргийн дунд сургуулийг нээж байв. Тухайлбал 1919-1920 онд Серб, Хорват, Словенийн хаант улсад, мөн Цагаан сүм хотод Крымын цэргийн сургууль нээгдэж байсан бол Сараево хотод Оросын их гүн Константин Константиновичийн нэрэмжит цэргийн дунд сургууль нээжээ. Франц, Версальд 1930 оны 11-р сарын 1-нд эзэн хаан Николай 2 нэрэмжит оросын цагаачдын хүүхдүүдэд зориулсан цэргийн дунд сургууль нээсэн юм. “Цэргийн дунд сургуулийг төгсөгчид Эх орондоо зүтгэх гэсэн хэзээ ч үл балартах уламжлалд хөтлөгдөн, Орос орондоо буцаж очихыг мөрөөдөж байсан гэж Цэргийн дунд сургуульд дэмжлэг үзүүлэх оросын сангийн ерөнхийлөгч Борис Йордан ярьж байна. Түүний эцэг цэргийн дунд сургууль дүүргэсэн бөгөөд тэдний мөрөөдөл өнөө биелжээ. «Орос улсад цэргийн 100 гаруй дунд сургууль байна. Энэ сургуулийн тоо 1917 оныхоос их болсон. Олон хүүхэд энэ сургуульд сурч байна. Цэргийн дунд сургуулийг улсын хэмжээнд, ерөнхийлөгч, мужийн захирагч нар дэмжиж байна. Цэргийн дунд сургууль бол төдий л том биш хөдөлгөөн хэмээн бид урьд бодож байсан. Одоо энэ нь боловсролын бие даасан системийн нэг, залуу үеийг хүмүүжүүлэх, оросын соёлын нэг хэсэг болжээ» гэж Б.Йордан хэллээ. Борис Йорданы ярьснаар цэргийн дунд сургуулийн оросын систем дэлхийн хамгийн шилдэг нь юм. Энэ сургуульд залуус сайн боловсрол эзэмшдэг. Цэргийн дунд сургууль төгсөгчдийн 80 хувь нь их дээд сургуульд элсэж, тал нь цэргийн үйл хэрэгтэй хувь заяагаа холбодог гэдгийг хэлэхэд хангалттай. Цэргийн дунд сургуулийг тогтсон ёсоор дотуур байртай сургууль гэж нэрлэдэг. Хүүхдүүдийг 24 цагийн турш хүмүүжүүлдэг. Ерөнхий боловсролын хичээлээс гадна сургалтын хөтөлбөрт “цэргийн сургуулийн бүрэлдэхүүн” нэртэй хичээл багтдаг. Тухайлбал цэргийн анхан шатны бэлтгэл, спортын олон төрөл, ёс зүй, гоо зүй, хөгжим, бүжгийн хичээл ордог. Андрей Зотов энэ зун Москвагийн цэргийн 1-р дунд сургуулийг дүүргэсэн юм. Тэрээр онц төгсөөгүй ч, амьдралын сургуулийг сайн дүүргэжээ. «Би багаасаа цэргийн албатай амьдралаа холбохоор шийдсэн. Миний эцэг цэргийн хүн. Мэдээж хэрэг анхандаа их хүнд байсан. Эцэг эхээсээ хол, их хүнд. Гэхдээ ямар нэг байдлаар биеэ дааж байв. Сүүлдээ өөрөө шийдвэр гаргах учир ямар нэг байдлаар эрх чөлөөтэй болсон». Цэргийн дунд сургуульд охидыг мөн элсүүлдэг. Мариинскийн эмэгтэйчүүдийн гимназид тэд суралцах боломжтой. Оросын цэргийн дунд сургуулийн сурагчид энэ зун Цагаан сүм хотын “цэргийн дунд сургуульд” очсон. Большевикууд төрийн эрхэнд гарсны дараа буюу 1917 онд цэргийн сургуулийн сурагчдын олонх нь тийшээ явсан юм. Хүүхдүүд сербийн үе тэнгийнхэнтэйгээ хамт оросын цэргийн дунд сургууль төгсөгчдийн булшийг сэргээж, “Оросын цэргийн дунд сургуулийнхан” тайлбаг сэргээж, шинэчлэхэд оролцож байна. Нэг бус удаа ийм арга хэмжээ зохион явуулж байна хэмээн Оросын цэргийн дунд сургуулийн ах дүүгийн барилдлага нийгэмлэгийн дарга, хурандаа генерал Валерий Манилов ярьж байна. «Гадаадын долоон цэргийн дунд сургуультай нягт хамтран ажиллаж байна. Юуны түрүүнд Белорус, АНУ, Франц, Израиль зэрэг бусад орны цэргийн дунд сургуулийнхантай нягт хамтран ажиллаж байна. Цэргийн дунд сургууль бүртээ бид хамтран ажиллаж, хурал, соёлын янз бүрийн арга хэмжээнд оролцож байна гэж В.Манилов хэллээ. Орос улсад цэргийн дунд сургуулийн нэр хүнд жил ирэх тусам нэмэгдэж байна. Цэргийн дүрэмт хувцас өмсөх хүсэлтэй охид, хөвгүүд нэмэгдсээр байна. Тухайлбал Москва хотын цэргийн дунд сургууль 25 хүний орон тоотой юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>