Энэ нь Япон улсад саяхан болсон “Их наймын бүлгийн” дээд хэмжээий уулзалтын үеэр ерөнхийлөгч Д. Медведевийн гаргасан санаачилгад тулгуурлажээ. Орос улсын төрийн тэргүүн хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөцийн хэв маягийн амьдралд шилжихийг дэлхийн хөгжингүй орнуудад уриалсан юм. Хүнсний бүтээгдэхүүн экспортлогч, томоохон үйлдвэрлэгчийн оролцоотой “их наймын бүлгийн” хөдөө аж ахуйн сайд нарын яриа хэлэлцээг ойрын үед зохион явуулах урт хугацааны шийдвэр гаргасан юм. Түүнчлэх Дэлхийн үр тарианы дээд хэмжээний уулзалт зохион байгуулж үр тарианы нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэнэ. Түүний санал дэлхийн хүнсний хямарлыг даван туулах практик арга хэмжээг мөн хөндсөн юм. Орос улс өнгөрсөн жил 17 сая тонн үр тариа экспортолж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэгч дэлхийн томоохон орны нэг болсон юм хэмээн Холбооны Зөвлөлийн хөдөө аж ахуйн бодлогын асуудал эрхэлсэн хорооны дарга Геннадий Горбунов тэмдэглэв. «Өнөө үед дэлхийн хэмжээнд хоёр тэрбум орчим хүн өлсөж байна. Мэдээж хэрэг Орос улс энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд Орос улсын хүнсний аюулгүй байдлын асуудлыг харгалзаад зогсохгүй дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн туслах талаар бодох ёстой. Янз бүрийн төрлийн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа үр тарианы үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэх боломж олгоно хэмээн би бодож байна гэж Г.Горбунов хэллээ. Хүнсний дээд хэмжээний уулзалт зохион явуулах тухай шийдвэрийг хараахан гаргаагүй байна. Энэ асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ гэж ажиглагчид үзэж байна. Орос улсын санаачилгыг Франц, Герман улс дэмжээд байна. Оросын бүх саналыг батална гэдэгт шинжээчид итгэлтэй байна. “Их наймын бүлгийн” орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт энэ жил Москвад болно. Уулзалт зохион явуулах газар тохиолдлын бус бэлэг тэмдэг төдий болохыг европын сонинд бичиж байна. Орос улс дэлхийн хүнсний хямарлыг даван туулах хамгийн үр нөлөөтэй арга санал болгож байгаа учраас бусад орнууд Москвагийн саналыг орос улсын нийслэлд батлах хэрэгтэй болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>