Энэ байгууллагад Орос улс, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын удирдлага олон улсын зохих байгууллагын хамтын хүчээр хууль бус цагаачлалыг зогсооно хэмээн үзэж байгаа тухай хурлын дараа тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. Хууль бус цагаачлалын асуудал дэлхийн шинжтэй асуудал хэмээн тэр үзэж байна. «Энэ нь дэлхийг хамарсан шинжтэй асуудал учраас бид хуучин зөвлөлтийн орон зайн хүрээнд энэ асуудлыг хариуцаж байна гэж Николай Бордюжа ярьжээ. Хууль сахиулах үйл ажиллагаа, улс төрийн хамтын ажиллагааны үүднээс энэ нь дэлхийн шинжтэй асуудал юм. Хууль бус цагаачлалын олон асуудал хожим улс төрийн шинжтэй болдог. Хууль бус цагаачлалын алхам идэвхжсэн тохиолдолд хууль зөрчиж байгаа учраас төр засаг тэднээс нүүрээ буруулж эхэлдэг. Улс төрийн түгшүүр зэрэг эсэргүүцэл нэмэгдэж, хуучин зөвлөлтийн орон зайн уур амьсгалд жинхэнээсээ нөлөөлдөг. Бид Хууль бус цагаачлалтай холбоотой эсэргүүцэл, эгдүүцлийг бууруулахаар ажилладаг. Тиймээс Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын удирдлага зөвхөн хамтын хүчээр хууль бус цагаачлалыг дарна гэж үзэж байна. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орны бүх нутаг дэвсгэрт 5-р сарын 15-аас 7-р сарын 15-ны хооронд явуулсан “Хууль бус этгээд-2008” тусгай ажиллагааны дүнг Зохицуулах зөвлөлийн хуралдааны үеэр гаргасан юм. Өмнөд, зүүн өмнөд азийн орнууд тухайлбал Афганистан, Бангладеш, Пакистан, Хятад зэрэг орны иргэдийн хууль бус алхамыг илрүүлэх зорилготой байсан. Сүүлийн жилүүдэд Орос улсын эдийн засаг өссөний дүнд тус улс хууль бус цагаачдын гол газар болоод зогсохгүй цаашид баруун Европт нэвтрэх дамжин өнгөрөх цэг болж байна. Нийт нутаг дэвсгэрт сар үргэлжилсэн ажиллагааны дүнд хууль бус цагаачлалтай холбоотой захиргааны 118 мянган зөрчил илрүүлжээ. Хэргийг шалгасны дүнд нийт 15 сая гаруй долларын торгууль ноогдуулсан юм. Захиргааны журмын дагуу Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын орнуудын хилээс бараг 2 мянга орчим хүнийг гаргасан байна. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүрээнд “Хууль бус этгээд” тусгай ажиллагааг 2007 оноос явуулж байна. Энэ ажиллагааны үр дүнг цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага, Еврокомиссийн төлөөлөгчид сонирхосон юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>