Дээд хэмжээний уулазалт 8-р сарын 28-нд Тажикистаны нийслэлд болно. Манай радио компанийн Хятад хэлний редакцийн тоймч Альберт Папоян ШХАБ-ын хүрээнд зохион явуулж байгаа бүх арга хэмжээг тогтмол дамжуулж байна. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс ШХАБ-ын гишүүн орон болохыг Хятад, хятадын томоохон арал Тайвань, зүүн өмнөд Азийн орнууд, америк тив, Канадад суугаа манай радиогийн байнгын сонсогчид мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Харин Монгол Улс, Энэтхэг, Иран, Пакистан улс энэ байгууллагад ажиглагчийн статустай юм. Удахгүй болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын гол баримт бичиг Душанбегийн тунхаглал байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко мэдэгдэв. Энэ баримт бичигт ШХАБ-ын гишүүн орнуудын байр суурь, орчин үеийн олон улсын бүтэц, Төв Азийн бүс нутагт эзлэх байр суурь, ерөнхий аюул занал, сорилд үр нөлөөтэй хариу арга хэмжээ авах нэгдсэн арга хэрэгсэл зэргийг тусгана. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тогворжүүлах сонирхолтой бүх улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулах арга хэмжээг хэлэлцэнэ гэж оросын дипломатч хэлэв. Афганистаны асуудалд онцгой анхаарал хандуулна. Дээд хэмжээний уулзалтад тус байгууллагын гишүүн, ажиглагч орны төрийн тэргүүн нараас гадна Афганистан, Туркмений ерөнхийлөгч нар анх удаа оролцох гэж байна. Гадаад хэргийн сайд нар Душанбед болсон уулзалтаар наймдугаар сард болох дээд хэмжээний уулзалтад бэлгэх асуудлаас гадна нээлтэй байх зарчмаас үүдэлтэй ШХАБ-ыг өргөжүүлэх, олон улсын харилцааны асуудлыг хэлэлцлээ. ШХАБ нь олон функцтэй эвслийн бус бүс нутгийн нэгдэл болохыг сануульяа. Энэ ажлын хүрээнд Гадаад хэргийн сайд нар ажиглагч орнуудыг тус байгууллагын практик хамтын ажиллагааны хүрээнд татан оруулах, Ази-Номхон далайн бүс нутагт олон талын нэгдлийн түншийн сүлжээ байгуулах үйл явцад дүн шинжилгээ хийв. ШХАБ-тай яриа хэлэлцээ хийх түншүүдийн статусын тухай төслийг дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэх асуудлыг Гадаад хэргийн сайд нар авч үзлээ. Төслийг баталснаар ШХАБ-ын гадаад харилцааны бүтцийн системийг бүрдүүлэхэд түлхэц болно гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тэмдэглэв. Өнөөгийн байдлаар олон улсын хамгийн залуу байгууллагын нэг ШХАБ байгуулагдсаны 7 жилийн ой 6-р сард тохиосон юм. Тус байгууллага НҮБ, ТУХН-ийн улсууд, АСЕАН, Лалын бага хурлын байгууллагатай нягт харилцаатай ажилладаг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>