Наадам дуустал оросын томоохон 17 хотын нисэх буудал, худалдааны төвүүдийн бүх хөгжөөн дэмжигчдэд бэлэг тэмдэг хэлбэрээр спортын төрлийг дүрсэлсэн улаан тууз тараана. Үүнээс гадна наадмын үеэр дээрх 17 хотын “Олимпийн байранд” дэмждэг тамирчиндаа мэссеж илгээх боломжтой юм. Бээжингийн олимпийн наадамд оролцох Оросын төлөөлөгчдийн байрлаж буй албан ёсны өргөөнд байрлуулсан дэлгэцэн дээр мессежийг орон нутгийн цагаар дамжуулна. Гурав хүрэхгүй долоо хоногийн дараа дэлхий нийтээрээ наадамд оролцох тамирчин, хөгжөөн дэмжигчид гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Энэ хоёр бүлэг бие биенгүй байх аргагүй. “Хөгжөөн дэмжигчид байгаагүй бол дэлхийн дээд амжилт олон удаа тогтоож чадах байсан” хэмээн дэлхийн аварга тулгууртай үсрэлтийн төрлөөр Афины олимпийн аварга болж байсан Светлана Феофанова ярьж байна. Үзэгчдийн суудалд суугаа хөгжөөн дэмжигчид, миний хүч чадалд жинхэнээсээ итгэсэн нь нэг бус удаа амжилт гаргахад нөлөөлсөн. «Бүх тамирчдын хувьд олимпийн наадам чухал арга хэмжээ байдаг. Энэ мөчид нутаг нэгтнүүдийн дэмжлэг чухал байдаг. Олимпийн тууз аян нь олимпийн тэмцлийн хүнд цаг мөчид ард эх орон байгааг мэдэрч, бидэнд чин сэтгэлээсээ амжилт хүсч байгаа олон сая хөгжөөн дэмжигчдийг харах боломж олгоно гэдэгт бид итгэлтэй байна. Энэ дэмжлэг бидэнд чухал бөгөөд хүч чадал нэмдэг. Ийнхүү дэмжлэг авсан тамирчид онцгой амжилт гарган, Олимпийн наадамд ялна». Хөл бөмбөгт 12 дахь тоглогч гэж нэрлэдэг хөгжөөн дэмжигчид манай тамирчид олимпийн наадамд зохих ёсоор амжилт гаргахад тусална гэдэгт итгэлтэй байна гэж Оросын олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачев хэллээ. Энэ тууз манай тамирчдад амжилт авчирна. «Нөр их хөдөлмөрөөр амжилт гаргасан олимпийн аварга 30 тамирчин манай багт багтсан. Манай шигшээ баг тамирчдын хөгжөөн дэмжигчдийн багийг Засгийн газрын тэргүүн В.Путин тэргүүлэх шийдвэр саяхан гарлаа. 7-р сарын 29-нд манай баг тамирчдыг ерөнхийлөгч Д.Медведев хүлээн авна. Тамирчдад энэ дэмжлэг онцгой чухал юм гэж Л.Тягачев хэллээ. 8-р сарын 8-ны орой Бээжинд олимпийн наадам эхэлнэ. Олон сая үзэгч 16 өдрийн турш наадмын гол оролцогч байна. Хүчтэй нь ялна. Үзэгч бүр өөрсдийнхөө тамирчдыг дэмжинэ. Спортын тоног төхөөрөмж, хивс, гүйлтийн замд байгаа хүмүүст энэ дэмжлэг онцгой чухал юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>