Энэ жил форумын гол сэдэв ундны усны тухай байлаа. Орос улс зэрэг дэлхийн 100 гаруй орны эрдэмтэн цэвэр ус цэвэрлэх, эдийн засаг, усны нөөцийг хамгаалах тухайд шинэ бүтээлээ танилцуулав. Эрдэмтдийн мэдээгээр дэлхий дээр тэрбум орчим хүн цэвэр ус хүртэх боломжгүй бөгөөд 2020 онд энэ тоо 5 дахин нэмэгдэж магадгүй байна. Ийм байдал хүрэхгүйн тулд юу хийх вэ? Төрийн Думын гишүүн оросын нэрд гарсан туйл судлаач Артур Чилингаров нэг арга санал болгож байна. Дэхийн цэвэр усны 80 хувь нь Хойд тулын 3 километрийн мөс, Гренланд, Шпицберген, шинэ Газрын мөсөн голд төвлөрч байна. Эрдэмтэд нэг бус удаа энэ нөөцийг ашиглах боломжийг судалж байсан. Үүнийг хийхэд технологийн хувьд хүнд төдийгүй их зардалтай болохыг шалгалтаар тогтоосон. Далайд ордог мөсөн оргилыг ашиглах боломжтой гэж Артур Чилингаров ярьж байна. «Мөсөн уулыг чирэхтэй холбоотой техникийн ажлыг Арктикийн хүрээлэнгийн эрдэмтэн нөхдийн хамт олон жил хийж байна. Канадад ийм судалгаа хийж, мөсөн уулыг чирэх туршлагтай болсон. Тэд нефтийн тавцангаас мөсийг ялгаж авдаг. Бид мөсийг ялгахаас гадна үүнийг ундны ус болгон боловсруулах бодолтой байна. Ундны усны хомсдолын зуунд энэ нь их чухал. Тэгэхлээр мөсөн уулыг чирэх нь дэлхийд ач холбогдолтой юм. Мөсөн уулыг чирж, боловсруулах анхны аялалыг 2010 оноос хийхээр төлөвлөж байна. Мөн мөс зүсэгч хөлөг онгоцыг одооноос бэлтгэж байна». Хойд туйлын мөсөн уул хэлбэрийн жилийн мөсөн урсгалыг дэлхийн хамгийн том гол Амазонкийн жилийн урсгалтай харьцуулж болно. 150 метр өндөр, 50 метр зузаантай, 2 сая орчим тонн жинтэй мөсөн уул 500 мянган хүнтэй хотыг жилийн турш ундны усаар хангана. Мөсөн уулыг цэвэр ус болгон хувиргах тэр газар хүргэх нь чухал юм. Оросын эрдэмтэд мөсөн улын шинж чанарын физик-морфологийн судалгаа хийж, мөсөн уул хайлах хурдыг мөн судалжээ. Хоёр сая орчим тонн жинтэй мөсөн уулыг хөлөг онгоцны далайд нэг цагт явах хурдын хэмжээгээр нэг мөс зүсэгч хөлөг онгоц бүтэн хагас цагт чирнэ гэж тэд тооцжээ. Хойд туйлын усан доорх эх газрын үргэлжлэх хэсэгт нефть олборлоход өрөмдлөгийн тавцангийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөсөн уулыг чирж, холдуулах асуудал сүүлийн үед онцгой анхаарал хандуулж байна. Хойд туйлын цаг уур дулаарахад тавцанд шууд аюул занал учруулах мөсөн уулын тоо нэмэгдэхийг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Тэгэхлээр мөсөн уулыг чирж холдуулснаар хүмүүсийг цэвэр усаар хангах, өрөмдлөгийн тавцангийн аюулгүй байдлыг хангах хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>