ОХУ-ын ерөнхийлөгчийн гэргий Светлана Медведевийн тэргүүлдэг гэр бүл, хайр дурлал, үнэнч сэтгэлийн өдрийн баярыг зохион багуулах хороо үүнийг санаачилжээ. Энэ жилээс Орос улсад 7-р сарын 8-нд тэмдэглэж байгаа баярын өдрүүдэд төдийгүй бусад үед бид ямагт гэр бүл, үнэт зүйлийг дэмжинэ гэж зохион байгуулах хорооны орлогч дарга Татьяна Шумова тэмдэглэж байна. «Бид зөвхөн баяраар энэ ажиллагааг хязгаарлах бодолгүй байна. Манай төлөвлөгөөнд эхнэр, нөхрийг байнга дэмжих, гэр бүлийн нэгжид тусламж үзүүлэх хөтөлбөр багтсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал сонин сэтгүүлийн дугаарт гэр бүлд тулгарсан асуудлаар хариу авах булан бий болсон. Удахгүй нээх вэб хуудсанд юуны түрүүнд бид гэр бүлд туслах бодолтой байна. Гэр бүл бүр хүнд үе туулдаг. Хамт амьдарна гэдэг хайртай хүмүүсийн хувьд баяр хөөр, аз жаргал төдийгүй үр хүүхдээ өсгөж, харилцан буулт хийж, хамт амьдарна гэдэг чамгүй хүнд хөдөлмөр юм. Тиймээс 50 жил сэтгэл нийлж, ганц ч удаа ам муруйхгүй амьдарна гэж байхгүй. Бидний ажил хүмүүст хямралтай үед нь туслах зорилготой. Тэд манай вэб хуудсын сэтгэл зүйч эмч нарын зөвлөлгөө өгдөг хэсэгт хандахгүй тохиолдолд хаягаар тусламж авах боломжтой». Гэр бүлүүд өөр хоорондоо харилцаж, санаа бодол, туршлага солилцохын зэрэгцээ ажил хэрэг, үг хэлээрээ бие биедээ туслах боломжтой хэмээн Татьяна Шумова үргэлжлүүлэн хэлэв. Зөв шийдвэр гаргахын тулд хүмүүст ердөө нөхөрсөг дэмжлэг шаардлагатай байгаа юм. Саяхныг хүртэл оросын нийгэмд “гэр бүл” гэсэн ойлголтод зохих анхаарал хандуулдаггүй байсан. Тиймээс гэр бүлийн үнэт зүйл, гэр бүлийн соёл алдагдаж эхэлсэн. Энэ нь ямар ч хүний амьдралд чухал төдийгүй бат бэх гэр бүлээс хүчирэг гүрэн бий болдог. Энэ энгийн мөн чанарыг ухаарсны дүнд 2008 оныг Оросын гэр бүлийн жилээр зарласан билээ. Гэр бүлийг дэмжих чухал сэдэв чухал болохыг Гэр бүл, хайр дурлал, үнэн сэтгэлийн өдөр шинэ баяр харууллаа. Энэ баяр оросын ард түмний сэтгэлд нийцэж байна. Оросын баруун хэсгийн хилээс Номхон далайн хот хүртэл энэ баярын бэлэг тэмдэг балжимгарма цэцэг, Петр болон Феврони Муромск гэнээн хосын зургаар чимжээ. Муромд 7-р сарын 8-нд гэгээн Петр, Февронид хүндэтгэл үзүүлэх түүхэн уламжлалыг сэргээж, гэр бүлийн үнэт зүйлийн бүх нийтийн баяр болгох санаа төрсөн байна. Москва хотоос зүүн зүгт 280 км зайд орших энэ хотод баярын гол арга хэмжээ боллоо. Эрт дээр үеээс Орос оронд энэ гэгээн хосыг эхнэр, нөхрийн хайр сэтгэл, гэр бүлийн аз жаргалын ивээгч хэмээн үздэг байсан юм. Муромскийн гэгээн Троицкийн сүмд гэгээн хос мөнх нойрсож байна. Баярын арга хэмжээ, кино, нийтлэл, нэвтрүүлгийн ачаар мөнхийн үнэнч хайр сэтгэлийн тухай домог, Муромскийн гэгээн хосуудын үнэнч сэтгэлийн талаар орос орон даяар мэдэх болсон. Харилцан бие биенээ хайрлаж, үнэнч байх, эргэн тойрны далд хөнөөл, янз бүрийн бэрхшээлийг үл хайхран төгс гэр бүл, эв түнжинтэй, харилцан бие биенээ хайрлаж, бие биедээ үнэнч байх зохих жишээ дэлхийн түүхэнд ховор биз ээ. Бидний дэргэд оршин суугаа сайхан гэр бүлийн жишээ олон болохыг гэр бүл, хайр сэтгэл, үнэнч сэтгэлийн өдрийн баяр харууллаа. Улс орны 21 бүс нутагт олон жил хамт амьдарч байгаа гэр бүлд “Хайр сэтгэл, үнэнч сэтгэлийн” төлөө шагнал гардуулах өнгө будаг хосолсон, сэтгэл хөдөлгөм арга хэмжээ боллоо. Нэг талдаа оросын далбааны гурван өнгөөр дүрсэлсэн балжимгарма цэцэг, нөгөө хэсэгт нь үнэнч сэтгэлтэй Петр, Феврония Муромскийн дүрстэй энэ медалийг мянган гэр бүлд гардуулжээ. Харилцан бие биенээ хайрлаж, үнэнч байж, хамтын хүчээр сайн сайхан амьдралд хүрч, үр хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн гэр бүлд энэ медалийг гардуулсан байна. Гэр бүлийн өдрийг жил бүр тэмдэглэвэл удахгүй төрийн баяр болж, хуанлид ажлын өдөр бус улаанаар тэмдэглэх мөч ирнэ. Гэр бүлийн өдрийн арга хэмжээний хөтөлбөрт олон шинэ муж, бүгд найрамдах улс, хязгаарыг оруулах хүсэлт зохион байгуулах хороонд ирсээр байгааг Татьяна Шумова тэмдэглэллээ. Тэгэхлээр гэр бүлийг дэмжихтэй холбоотой бүх мэдээллийг Рунетийн гэр бүлийн портал болох www.july8.ru хаягаар авч болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>