ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Зүүн өмнөд азийн орнуудын холбооны гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын Сингапурт болж байгаа уулзалтыг гол сэдэв хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын тухай байна. Дэлхийн зах зээлд эрчим хүчний нөөц, хүнсний үнэ өссөн нь Орос улс-АСЕАН-ын сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа. Энэ ойлгомжтой. Дэлхийн хүнсний хямарлын нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудалд ерөнхий алхамаа уялдуулах шаардлагатай гэдэгт талууд итгэлтэй байна. Орос улс өнөөгийн байдлаар дэлхийн тэргүүлэгч үр тариа экспортлогын нэг болсон. Олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад илүү их хувь нэмэр оруулах шаардлагтай байгааг Орос улс НҮБ-ын төрөлжсөн байгууллага, “их наймын бүлгийн” түншүүддээ хэлсэн юм. АСЕАН-ын орнууд, тэдний түншүүд тухайлбал Хятад, Энэтхэг, Пакистан улс дэлхийн хүнсний хомсдолд хариу арга хэмжээ авах хамтарсан хөтөлбөр боловсруулж байна. Тэдэнд будаа, бусад үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд техникийн дэмжлэг шаардлагатай байгаа юм. Орос улстай энэ салбарт хамтран ажиллана. Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Сингапурт оролцож байгаа зөвлөлгөөнд дэлхийн эрчим хүчний зах зээлийн байдлыг тогтворжуулах, хий, нефтийн тэргүүлэгч үйлдвэрлэгчидтэй хамтарсан арга хэрэгсэл боловсруулах сонирхолыг тусгасан байгаа. Нефть бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч, зуучлагч, экспортлогчид үйл ажиллагаагаа уялдуулах ёстой. Хэрэв тиймгүй бол өнөөгийн таагүй байдал сүйрэл болон хувирна. Тиймээс Орос улс Азийн хөгжиж буй эдийн засгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний нөөцийг цаашид хангах, энэ бүс нутгийн ашиг сонирхолыг харгалзан бүс нутгийн стратегиа боловсруулах бодолтой байгаагаа илэрхийлсэн нь АСЕАН-ын орнуудад чухал юм. Сингапурт болж байгаа яриа хэлэлцээнээс Орос, АСЕАН-ын хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь дээд зэргийн технологийн салбар юм. Энэ салбар их хэтийн төлөвтэй гэж шинжээч Василий Михеев үзэж байна. «Орос улс энэ бүс нутагт шинэ зах зээл эрж байна. Энд оновчтой төсөл амжилт гарах баталгаа болно. Сансрын технологи, үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа мөн хамаатай. Орос улс атомын цахилгаан станц барих салбарт өөрийн технологио идэвхтэй нэвтрүүлэх бодолтой байгаа нь түншүүдийн сонирхолыг гарцаагүй татаж байна. Өнөө үед хангалттай өргөн хүрээнд хөгжиж байгаа цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбар их ирээдүйтэй гэж оросын шинжээч Василий Михеев хэллээ. Сайд нарын уулзалтын үеэр Орос-АСЕАН-ын талууд хамтын ажиллагааны тэргүүн зэргийн чиглэлийг тодорхойллоо. Тухайлбал олон улсын терроризмтай хийх тэмцэл, байгалийн гамшгийн хөнөөлт хор уршгийг арилгах, шинжлэх ухаан-техник аялал жуулчлалын солилцоо зэрэг юм. Эдгээр чиглэлээс гадна хамтын ажиллагааны тухай шинэ хэлэлцээрийг бэлтгэж эхэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>