Душанбед баасан гаригт болох ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэнэ гэж манай тоймч Альберт Папоян хэллээ. Энэ уулзалтаар бусад асуудлыг хэлэлцэнэ. Сайд нар олон улсын харилцааны асуудал, улс хоорондын байгууллага, сонирхогч улсуудтай өргөн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй байх зарчимд тулгуурлан ШХАБ-ыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко сэтгүүлчдэд мэдэгдэв. ШХАБ-ын орнуудад Афганистаны нутаг дэвсгэрээс мансууруулах бодис, терроризмын аюул занал нүүрлэж байгаа болохоор хуралдааны үеэр афганистаны асуудалд онцгой анхаарал хандуулна. Бүс нутаг, дэлхийн янз бүрийн асуудлаар санал солилцоно. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс гишүүн байдаг ШХАБ нь олон функцтэй эвслийн бус бүс нутгийн нэгдэл юм. Энэ нь эвслийн бус нэгдэл болохыг дахин хэлэе. ШХАБ цэргийн эвсэл байгуулж, ямар нэг цэргийн байгууллагад элсэх бодолгүй байна. Энэ бол нээлттэй байгууллага. Энэ байгууллага хэнд ч заналхийлээгүй бөгөөд тухайн байгууллагын зорилго, зорилттой уялдуулан олон улсын бүх байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ зорилго, зорилт зохих хүндэтгэл хүлээсэн болно. Эсвэл ШХАБ-ын орнууд бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох зорилгоор хамтран ажиллах, худалдаа эдийн засгийн харилцан ашигтай, мөн хүмүүнлэг, соёлын харилцааг өргөжүүлэх, үндэсний соёл, уламжлалыг харилцан баяжуулах зорилготой юм. Олон улсын терроризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг, мансууруулах бодисыг хууль бусаар худалдах зэрэг шинэ аюул, заналын эсрэг хүч чармайлтаа уялдуулах нь чухал зорилтын нэг хэмээн ШХАБ-ын орнууд үзэж байна. Дэлхийн хэмжээнд нэр хүнд нь өсч, өнөөгийн байдлаар хамгийн залуу гэж хэлж болох олон улсын энэ байгууллагын тулгуур нь энэ зорилго, зорилт юм. Тус байгууллага НҮБ-д ажиглагчийн статустай бөгөөд ТУХН-ийн улсууд, АСЕАН, Европын Холбоо, Лалын бага хурлын байгууллагатай ажил хэргийн нягт харилцаа тогтоосон юм. Олон орон ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал Монгол Улс, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг улс ШХАБ-ын ажиглагчийн статустай юм. ШХАБ-ын нарийн бичгийн газрын эх сурвалжийн мэдэгдсэнээр шинэ гишүүнийг элсүүлэх өргөдлийг хянах шалгуурыг тодорхойлохоор ажиллаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>