АНУ, НАТО-ийн терроризмын эсрэг тэмцэх, Афганистанд ардчилал, хэвийн амьдралыг сэргээх хүчин чармайлт амжилтгүй болж байгаа нь улам мэдрэгдэж байнаАНУ, НАТО-ийн терроризмын эсрэг тэмцэх, Афганистанд ардчилал, хэвийн амьдралыг сэргээх хүчин чармайлт амжилтгүй болж байгаа нь улам мэдрэгдэж байнаАНУ, НАТО-ийн терроризмын эсрэг тэмцэх, Афганистанд ардчилал, хэвийн амьдралыг сэргээх хүчин чармайлт амжилтгүй болж байгаа нь улам мэдрэгдэж байна. Вашингтон, Брюссель бэрхшээлийг хүлээн зөвшөөрч байгаа ч, бүх зүйл зохих ёсоор өрнөж байгаа мэт дүр эсгэж байна. Канадын “Глоб энд Мейл” сонин энэ байр суурийг дэмжихийг оролдож байна. Афганистан дахь НАТО-ийн төв байранд суугаа Канадын төлөөлөгч, хурандаа Жорж Петролекасийн нийтлэлийг тус сонинд гаргажээ. Манай улс төрийн тоймч Виктор Еникеевын тайлбарыг хүргэе. Афганистаны сургуульд сурч байгаа охидын тоо нэмэгдсэн, хүүхдийн эндэгдэл буурсан, олон үндэстний хүчин хүүхдийн халдварт өвчинтэй тэмцэл явуулж байгаа гэх нийтлэлийг уншаад нүдэнд нулимс цийлэгнэж байна. Энэ бол сайн хэрэг. Энэ нулимс баярынх бус харин уйтгар гунигтай холбоотой юм. НАТО-ийн олон үндэстний хүчин Афганистанд 6 жил алба хаахад гарсан бусад үр дүнг тус улсын ард түмэн мэдэж байгаа. Улс орны ерөнхий байдал өдөр ирэх тусам дордож байна. Америкийн “Тайм” сэтгүүлийн 7-р сарын 14-ий дугаарт үүнийг хүлээн зөвшөөрсөн байгаа. “Талибан” хөдөлгөөнд хүчтэй цохилт үзүүлсэн. Афганистанд суугаа Оросын элчин сайд Замир Кабуловын хэлснээр тус хөдөлгөөн афганистаны нийт нутаг дэвсгэрийн 25 орчим хувийг урьдын адил хянаж байгаа гэж мэдэгдсэн юм. “Аль-Каида” бүлгийн террористуудын дэмжлэгээр тус хөдөлгөөн сүүлийн үеэд Пакистаны нутагт хүртэл үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Афганистанд өдөр бүр террорист халдлага болж, эвслийн цэргийн албан хаагч, энгийн хүмүүс амиа алдаж байна. Афганистанд 5, 6-р сард Иракаас илүү олон хүн амь үрэгдсэн юм. 2008 оны эхний хагаст хүчирхийллийн түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн байна. АНУ, НАТО-ийн цэргийн албан хаагчид энгийн иргэдийг санамсаргүй буудан хороож байгаа нь нутгийн иргэд улам их эгдүүцэж байна. Телевизийн Би-Би-Си агентлаг энэ оны 7-р сард мэдээлэхдээ АНУ-ын нисэх онгоц нутгийн зүүн хэсгийн Нангархар мужид агаараас цохилт өгөх үеэр тосгоны 47 хүн үрэгдсэн юм. Эдгээр хүмүүсийн 39 нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Үүнтэй төстэй гунигт явдал Желаллабад хотод болсон юм. Үүний дараа Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай НАТО-ийн удирдах бүрэлдэхүүнийг цуглуулж, афганистаны ард түмний тэвчээр алдарч байгааг анхааруулжээ. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Барак Обама саяхан Кабулд айлчлахдаа шинэ дивиз, их хэмжээний цэргийн техник илгээх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Канадын хурандаагийн “Глоб энд Мейл” сонинд гарсан нийтлэлтэй энэ бүхэн нийцэж байна. Өрнөд бол зөвлөлт холбоот улс биш, зөвлөлтийн Афганистанд явуулсан байлдааны ажиллагааны гунигт туршлагаас НАТО, түүний холбоотнууд сургамж авахгүй байна. Энэ нь хэрэг дээрээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийг оролдохын оронд хүйтэн дайны сэтгэлгээгээр Орос улсыг шүүмжлэх гэсэн орлдлого. Москва үг хэлээр бус хэрэг дээрээ Афганистанд явуулж байгаа терроризмын эсрэг тэмцэлд Вашингтон, Брюсселийн холбоотон байхад ийнхүү хэлсэн нь гайхалтай. НҮБ-ын дүрмийг зөрчин, хүч хэрэглэн ардчилал тогтоох оролдлого нь бүрэн нурсан Иракийн байлдааны ажиллагааны гуниг туршлагаа харгалзаж болох байлаа. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн туслах асан Збигнев Бжезинский Британийн “Файнэншл таймс” сонинд Барак Обамад хариулан хэлэхдээ Афганистанд байгаа америкийн цэргийн тоог нэмснээр тус улсад терроризмтай тэмцэх асуудлыг шийдэж чадахгүй гэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>