ОХУ-ын засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр ерөнхий сайд В.Путин энэ тухай мэдэгдэв. Тэр хэлэхдээ: «Москва хотын дэд бүтцийн хөгжил, энэ томоохон арга хэмжээг бэлтгэхтэй холбоотой зардлыг бууруулах бололмжийг харгалзан “Евровидение-2009” уралдааныг Орос улсын нийслэлд зохион явуулна». Европын Өргөн нэвтрүүлгийн холбоо бараг 50 жилийн тэртээ Европыг соёл, урлагаар нэгтгэх бүх европын шоу зохион байгуулахаар шийдсэн юм. “Евровидение” олон улсын дууны уралдаан төрсөн түүх ийм юм. Болзол ёсоор өмнөх уралдаанд түрүүлсэн уран бүтээлчийн эх оронд дараагийн уралдааныг зохион явуулдаг. Дуучин Дима Билан Белградад ялсны ачаар Орос улс анх удаа энэ уралдааныг зохион явуулах гэж байна. Албан ёсны санал асуулгад оролцсон хүмүүсийн бараг тал нь “Евровидение-2009” уралдааныг Москвад зохион явуулахыг хүсчээ. “Хөгжмийн нэр хүндтэй уралдаан дээд түвшинд болж, зохион байгуулалтын бүх асуудлыг шийдэнэ”гэдэгт дуучин итгэлтэй байна. Оросын шоу-бизнесийн тэргүүлэх найруулагчдын нэг Иосиф Пригожин түүнтэй санал нэг байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа “Евровидение-2009” уралдааны шувтаргыг “Олимпийский” спорт цогцолборт зохион явуулах санааг дэмжсэн юм. «Оросын ард түмэн бид ямар ч наадам, арга хэмжээг бусдаас дутахгүй, сайн зохион явуулах чадалтай. “Олимпийский” спорт цогцолбор шаардлагыг бараг хангаж байна. Энэ цогцолборт “Пинк Флойд”, Стинг, дэлхийн олон одод тоглож байсан гэж И.Пригожин хэллээ. “Евровидение-2009” уралдаанд 43 орны төлөөлөгч оролцох бөгөөд 2000 сэтгүүлч арга хэмжээг сурвалжилж, 100 сая гаруй хүн үзэж сонирхоно. Тус уралдаанд түрүүлж, Москва хотод “Евровидение-2009” уралдааныг зохион явуулах эрх авсан Дима Биланы дууг төгсгөлд нь дахин сонсцогоое.

орчуулагч Г.Нарангарав

<сонсох>