АНУ-ын төрийн алабан тушаалтнуудын мэдэгдэл болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд саяхан гарсан тайлбарт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй бичжээ. Гэсэн ч дэлхийг хамарсан энэ төлөвлөгөөг АНУ-д төдийгүй хилийн чанадад багагүй шүүмжилж байна.Хэвлэлд гарсан тайлбар болон америкийн улс төрчдийн тайлбарт дурдаснаар Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем гэдэг нь юуны түрүүнд Аляск, Калифорнид пуужингийн бааз байрлуулах систем юм. Энэ системийг хэдийн байлдааны бэлэн байдалд оруулжээ. Аляскад Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн хэт хүчтэй хөвөгч радар байрлуулсан байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь олон орныг оролцуулсан цуврал төлөвлөгөө гэж хэлж болно хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс үзсэн бололтой. Америкийн хэвлэл Төрийн нарийн бичгийн даргын санааг тодруулахдаа Аляска, Калифорни, Гренланд, Польшид Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн нэгдсэн бааз байгуулах нь пуужингийн довтолгооноос хамгаалах анхны хамгаалалт гэжээ. Цаашид Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бүрдэл хэсгийг Австрали, Япон, тэнгсийн бааз, дэлхийн хиймэл дагуулд байрлуулна. Харин Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн агентлагийн тэргүүн Генри Оберинг Кавказд радар байрлуулахгүйгээр системийг төлөвлөж болохгүй гэж үзэж байна. Гүржийн Гадаад хэргийн сайдын энэ талаар ямар бодолтой байгаа нь сонирхол татаж байна. “Хэрэв АНУ яг юу хүсч байгаагаа тодорхой хэлбэл, мэдээж хэрэг бид үүнийг хэлэлцэнэ” гэв. АНУ-ын орос, евразийн төвийн орлогч захирал Маршалл Голдман мэдэгдэхдээ Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем зохистой, шаардлагатай эсэх талаар үндэслэлтэй ганц ч баримт алга. АНУ-ын шинэ засаг захиргаа энэ хэт яарсан шийдвэрийг эргэн харна гэж найдаж байна хэмээн тэр нэмж хэлэв. Оросын шинжээч Александр Пикаев энэ талаар ямар бодолтой байгааг сонсое: «Америкчүүд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн салбар дахь төлөвлөгөөнийхөө талаар Орос улсад гарцаагүй тайлбар хийх шаардлагатай гэж Александр Пикаев ярьж байна. Мэдээж хэрэг үүнээс болж Москва, Вашингтоны харилцаанд үл итгэх байдал илэрч, европ болон олон улсын аюулгүй байдалд залруулах аргагүй хор хохирол учруулж болзошгүй ноцтой хэд хэдэн асуудал үүсгэж байна. Орос улс хариу арга хэмжээ авахаас арагагүй. АНУ ийм шийдвэр гаргаснаар хүйтэн дайны дараа Европт тогтсон ер бусын аюулгүй байдал алдагдах бүх хариуцлалыг үүрнэ гэж шинжээч хэлэв. Орос улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг саяхан баталсан ерөнхийлөгч Д.Медведев хэлэхдээ, АНУ-д Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулснаар байдлыг дордуулах бөгөөд Орос улс зохих арга хэмжээ авахад хүрч байна гэжээ.

Орчуулагч Г.Нарангарав