АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси телевизийн Си-эн-эн компанид өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Ээлжит сонгуулийн дараа цагаан ордоныг орхиж байгаа ерөнхийлөгчийг америкт тогтсон заншлаар “доголон нугас” гэж нэрлэдэг. Төр засгийн дээд албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа сөрөг хүчний намууд ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжилдэг учраас амьдралд дээр түүнийг ийнхүү нэрлэдэг байна. Нэнси Пелоси ерөнхийлөгч Ж. Бушийг ийнхүү шүүмжилсэн нь нэг талаар доромжилсон гэж хэлж болох ч, нөгөө талаас Нэнси Пелоси төлөөлөгчдийн танхимд ардчилсан намын даргын албан тушаалд сонгогдсон цагаасаа ийнхүү шүүмжилж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Намууд хоорондын, мөн тэр бүр бодитой байдаггүй талуудын санаархалыг орхиж, Ж.Бушийг үнэхээр цагийг эзэлсэн, түүхэн гавьяатай гэж хэлэх аргагүй юм. АНУ-д явуулсан олон нийтийн санаа бодлыг судлах төвийн судалгааны дүн үүнийг баталж байна. Хамгийн сүүлчийн үр дүнгээс харахад тэдний ердөө 28 хувь нь Ж.Бушийн төрийн тэргүүний хувьд хийсэн үйл ажиллагааг сайшаажээ. Конгрессын ажлыг бүр доогуур үнэлсэн байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн ердөө 18 хувь нь тэдний ажилд сэтгэл хангалуун байгаа юм. Мөн 16 хувь нь ерөнхийлөгч Ж.Бушийн үед АНУ зөв чиглэлд явж байна гэж дүгнэсэн байна. Орос улс болон бусад орны иргэдэд юуны түрүүнд Вашингтоны гадаад бодлогын үр дүн чухал юм. Зөөлөн хэлбэл үр дүн сэтгэл хөдлөм биш байна. Ирак дахь АНУ-ын урагшгүй байдлыг хэдийн хэлсэн байгаа. Энэ балмад үйлдэлд, бүр дусал усанд ч ялгаагүй дэлхийн дахинаа ардчилал тогтоох ерөнхийлөгч Ж.Бушийн гадаад бодлогын бүх номлолын бүтэлгүйтэл илэрсэн. Анд нөхөд, түнш, холбоотнуудын санаа бодлыг үл хайхарсан хүч хэрэглэх нэг талын бодлогыг олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцсэн. Вашингтоны зөрүүд байр суурийн улмаас Хойд Солонгосын төдийгүй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэх үйл явцыг мөхсөн цэгээс урагшлуулж чадалгүй удсан. Орос америкийн харилцаанд дэндүү олон хурцадмал цэг байсан. Тухайлбал НАТО-г дорно зүг өргөжүүлэх, Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах, стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах үйлсэд ахиц гарахгүй байгаа зэргийг хэлж болно. Сенатын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны дарга Карл Левин, Гарвардын их сургуулийн улс төр судлаач Стивен Коэн зэрэг нэрд гарсан америкчүүд Орос улсын тухайд эзэнт гүрний бодлого явуулахаас татгалзаж, тэгш эрхийн үндсэн дээр харилцан хүндэтгэсэн яриа хэлэлцээ явуулахыг ерөнхийлөгч Ж.Бушт уриалсан юм. Москва эртнээс үүнийг хүсч, хүлээж байгааг хэлэх хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>