Олон улсын тавцанд Орос, Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийг хамарсан аюулгүй байдлын сорилын хуриад авах арга хэмжээг эрж хайх нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хятадын дээд удирдлагын Бээжинд хийх яриа хэлэлцээний гол сэдэв байна. Оросын сайдын айлчлал нь олон туйлт ертөнцийн гол хүчин зүйл хэмээн манай тоймч Константин Гарибов үзэж байна. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад улс байр сууриа олон туйлт ертөнцийн томоохон төвийн хувьд бэхжүүллээ. Олон улсын тавцанд харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлсний дүнд хоёр орны олон улсын нөлөө нэмэгдэж байна. Бээжинд болж байгаа Сергей Лавровтой хийх яриа хэлэлцээ энэ чиглэлд хийж буй шинэ алхам юм. БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөрийг дипломат арга замаар шийдвэрлэхийг талууд тууштай дэмжиж байна. Тэдний уялдаатай, тууштай хүчин чармайлтын дүнд олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх ерөнхий арга замыг боловсруулсан юм. Энэ удаа талууд энэ талаарх байр сууриа дахин бататгаж байна. БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд оролцож байгаа зуучлагч “зургаагийн” орнуудын Гадаад хэргийн сайд нар лхагва гаригт Сингапурт уулзахын өмнө энэ үйл явдал боллоо. Хоёр долоо хоногийн дараа Орос, Хятад улс НҮБ-ын байнгын гишүүн 5 орон, мөн Германы Ирантай хийх шинэ зөвлөлгөөнд оролцоно. Энэ хоёр чиглэлд зохих ахиц гарсан. Орос, Хятад улс энэ зорилтыг биелүүлэхийн тулд гадаад бодлогын бүх нэр хүндээ ашиглах бодолтой байгааг Бээжинд хийх яриа хэлэлцээ харуулж байна. Эрчим хүч, хүнсний үнийг тогтворжуулах, дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд тэдний нягт хамтын ажиллагааг их ач холбогдолтой. Ирээдүйн дэлхийн томоохон орнууд, олон туйлт ертөнцийн нөлөө бүхий төвийн хувьд Орос, Хятад улс энэ асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой байдлын арал байх гол зорилт тавиад байна. “Их наймын бүлэг”, мөн Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк, Саудын Арави зэрэг хөгжиж буй тэргүүлэх түнш орнууд энэ байр суурийг ойлгон хүлээн авч байна. Орос, Хятадын стратегийн түншлэл бэхжихийн хэрээр түүхээс улбаатай хоёр орны харилцааны эмзэг асуудлыг амжилттай шийдэх боломж олгож байна. Манай тусгай сурвалжлагч Елизаветай Исаковагийн дамжуулж байгаагаар хоёр орны Гадаад хэргийн сайд нар нутгийн дорно хэсгийн орос-хятадын хилийн нэвтрэх шугамыг тодорхойлсон протоколд гарын үсэг зурав. Энэ баримт бичгийг Сергей Лавров ийнхүү үнэлж байна: «Сайн хөршийн, тайван, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх урт хугацааны ашиг сонирхолыг мөрдлөгө болгосон яриа хэлэлцээний үеэр ийм гэрээ байгуулсан юм. Харилцан бие биенээ хүндэтгэх, тэгш эрхийн үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрсөн алхамыг эрэлхийлбэл хамгийн хүнд ч бай ямар ч асуудлыг шийдэж болохыг энэ бүхэн харуулж байна». Орос, Хятад улс олон улсын эрхийн үндсэн дээр хилийн асуудлыг шийдвэрлэх жишээг олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронд харууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>