Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлгээ дамжуулъяа. Уламжлал есоор захидлын тоймоо танилцуульяа. Орхон аймгийн Эрдэнэт хотын оршин суугч инженер-технологч мэргэжилтэй Магсаржав манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог байна. Манай нэвтрүүлэг олон янз бөгөөд танин мэдэхүйн ач холбогдолтой гэж тэр тэмдэглэжээ. Дархан хотын оршин суугч Ч.Дорж манай радиогийн нэвтрүүлгийг 60 гаруй жил сонсож байна.     Та бүхэн орос орны улс төр, нийгмийн амьдралын янз бүрийн тал, шинжлэх ухаан, техник, эдийн засгийн ололт амжилтын талаар нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун байдаг гэж тэр захидалдаа бичжээ.
       Харин Улаанбаатар хотын оршин суугч Д.Дэнзэн нас ахисан тул олон захидал бичиж чадахгүй байгаа ч, манай нэвтрүүлгийг байнга сонсдог тухайгаа бичсэн байна. Дэнзэн орос-монголын найрадалын талаар урт шүлэг бичжээ. Шүлгийн хэсгийг сонсоно уу…..
Бидэнтэй холбоо барилгүй удсан Дорнод аймгийн З.Чойбалсан хотын оршин суугч, манай эртний сонсогч Нацагдоржоос бидэнд захидал ирсэнд баяртай байна. Түүний төрөлх хотын оршин суугчид одоо хэрхэн аж төрж байгаа талаар бичжээ. Чойбалсан хотод шударга иргэн аян өрнөж байна. Авилгыг таслан зогсоохын тулд 100 орчим идэвхтэн хотын засаг захиргааны үйл ажиллагааг хянах гэнэ. Үүнээс гадна Чойбалсан хотын оршин суугчид Халхын голын ялалтын 70 жилий ойг тохиолдуулан дурсгалын цогцолбор байгуулах хандив цуглуулж байна. Энэ ойн арга хэмжээг тохиолдуулан доктор Кимийн 1939 оны үйл ядалд зориулсан ном гаргахаар төлөвлөж байна.
     Эрхэм сонсогчид оо, та бүхэнд зарлал дуулгая. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны дүнг гаргасан байгаа. Уралдаанд түрүүлсэн хүмүүст диплом, бэлэг гардуулсан. Харин Улаанбаатар хотын оршин суугч, тэтгэвэрт суугаа Ц.Ванчигдорж, Ц.Алтангэрэл нар харамсалтай нь шагнал гардуулах еслолд ирээгүй. Ванчигдорж, Алтангэрэл нарт “ард түмний эв найрамдалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө” диплом гардуулсан юм. Та бүхэн оросын шинжлэх ухаан, соелын төвийн удирдлагаас дипломоо авахыг хүсч байна. Хөвсгөл аймгийн Цагаануур сумын 1-р багийн малчин Болортулга, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч эрхэм Д. Равдансамбуу нар асуулт хариултын уралдааны шагнал радио хүлээн авагчаа Оросын шинжлэх ухаан, соелын төвийн удирдлагааас авна уу. Та бүхэн биднийг сонсож байгаа гэж найдаж байна.
     Эрхэм сонсогчид оо, та бүхэн захидал бичсэнд баярлалаа. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын оршин суугч Бямбаагийн хүсэлтээр “Чай вдвоем” хамтлагийн дуулсан “Илбэдүүлсэн тойрог” дууг хүргэе. Москвагаас “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна. Оросын хөдөө орон нутгийн сургуульд ямар өөрчлөлт гарч байгаа талаар Улаанбаатар хотын оршин суугч Ц.Алтангэрэл асуужээ. Оросын хөдөө орон нутгийн сургуульд хичээлийн үйл явцад мэдээлэл технологи нэвтрүүлэх үүрэгтэй алсын зайны багш шинэ мэргэжил бий болно. Багш, сурагчдыг хичээлийн үйл явцтай холбоотой мэдээллийн эх үүсвэрээр хангахад алсын зайны багшийн үүрэг оршиж байна. Интернетэд дөнгөж холбогдсон хөдөгийн сургуулиудын талаар юуны түрүүнд ярьж байна. Хөдөө орон нутгийн багш нарын 6 хувь хичээлээ компьютерээр бэлддэг, хөдөөгийн сургуулиудын 20 хувь нь мэдээлэл технологитой огт танилцаагүй болох нь судалгааны дүн харуулж байна. “Тьютор” буюу итернэт орчинд алсын зайнаас сургалт явуулах гэсэн утгатай энэ үгийг багшийн мэргэжилтэй хольж хутгахгүй тулд ашиглаж байна. Интернет далайд живэхээс багш нарт туслах сургагч багш нарын тухай өгүүлж байна. Энэ мэргэжил нь нэг талаас дунд сургуулийн ямар ч хичээлийг заах арга зүйг мэддэг, нөгөө талаас техникийн салбарт программ хангамжийн талаар мэдлэгтэй байх нь чухал. Хөдөөгийн сургуульд нэг багш олон хичээл заадаг болохоор байдал хүнд бай. Математикийн багш физик, биолог, химийн хичээл заах жишээтэй. Тэгвэл тьютор тухайлбал физикийн багшид интернэтээс өөрт нь тохирох математикийн курс олж өгөх жишээтэй. Одоо мэдээлэл зүйн багш нар тьюторын үүрэг гүйцэтгэж байна. Тэдний бэлтгэл хангалтгүй байгаа нь амьдралаас харагдаж байна. Тьютерийг бэлтгэх хөтөлбөр юуны түрүүнд хэд хэдэн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг сургуулиуудад чиглэж байна. Ийм сургуулийн багш, сурагчдад энгийн хөтөлбөрт байхгүй сургалтын нэмэлт материал шаардлагатай байдаг. Тьютер энэ материалыг системчилж, эрэл хайгуул хийх үүрэг хүлээнэ. Боловсролын 4 мянга орчим хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд энэ ажлын зарим хэсгийг хэдийн эхэлжээ. Үүнээс багш нарт хэрэгтэйг нь авч, 9 чиглэлээр ангилсан байна. Шинэ мэргэжил эрэлт хэрэгцээтэй байхад юуны түрүүнд хөдөө орон нутгийн сургуулиудыг компьютерээр хангах асуудлыг шийдэх хэрэгтэй.
     Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Өвөрхангай аймгийн Баруун Баян Улаан сумын оршин суугч Эрдэнэчимэг, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав нар Алла Пугачевын уран бүтээлд дуртай аж. Одоо түүний дуулсан “Итгэж байна, итгэхгүй байна” дууг хүргэе.
     Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Мужийн хууль тогтоох хурлын дарга Виктор Круглов тэргүүтэй Эрхүү хотын парламентын гишүүд Улаанбаатар хотод ажлын айлчлал хийсэн нь Ангар орчим болон Монгол Улсын хил орчмын аймгуудын нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд бас нэг алхам боллоо. УИХ-ын дэд дарга Идэвхтэн төлөөлөгчдийг халуун дулаан хүлээж авлаа. Яриа хэлэлцээний үер талуудын сонирхолыг төлөөлсэн янз бүрийн асуудлыг хэлэлцэв. Юуны түрүүнд Монгол Улс, Эрхүү мужийн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх практик алхам, цаашид парламентын харилцаа холбоог хөгжүүлэх тухай ярилаа. Хамтарсан компани байгуулах, жижиг, дунд бизнесийн салбарт ажил хэргийн харилцааг идэвхжүүлж худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцлээ. Төлөөлөгчид Ангар орчмын хотуудтай шууд харилцаа тогтоож байгаа Хангайн аймгуудад зочилсон байна. Хөвсгөл аймгийн засаг дарга Батхүү “Байгал-Хөвсгөл” аялал жуулчлалын маршрутыг дуусгахад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухайд онцгой анхаарал хандуулав. Өнөөгийн байдлаар бусад орны иргэдийг үл нэвтрүүлж, зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа Ханх-Монд хилийн цэг шууд маршрутын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байна хэмээн тэр хэлжээ. Уулзалтын үеэр Эрхүү-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэх асуудлыг ч, мөн хөндсөн юм. Уулзалтын үеэр ахан дүүсийн харилцааг сэргээхэд онцгой анхаарал хандуулав. Үүний анхны алхамыг хэдийн хийсэн. Эрдэнэт Усолье-Сибирск хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нааштай үр дүн гарч байна. Усть-Илимск хот тун саяхан ахан дүүгийн харилцаа тогтоолоо. Дархан хотын удирдлага энэ хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Эрхүү хотын янз бүрийн салбарын үйл ажиллагаа монгол анд нөхдийн анхаарлыг татаж байна. Тухайлбал орон нутгийн засаг захиргааны бүтэц, орон нутгийн өөрийн удирдлагыг шинэчлэх зэрэг юм. Тухайн үед зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барьж байгуулсан Эрдэнэт, Дарханы аж үйлдвэрийн томоохон үйлдвэрт очиход эдийн засгийн шижтэй асуудлууд анхаарлын төвд байлаа. Усоль-Сибирийн машин угсралтын үйлдвэрийн бүтээсэн флотаци машиныг Уулан баяжуулах Эрдэнэт үйлдвэрт амжилттай ашиглаж байв. Эрхүү хотын төлөөлөгчид Дархан хотод оросын мэргэжилтнүүдийн оролцоотой барьж, ашиглалтад өгөх гэж байгаа орчин үеийн хүнсний үйлдвэрийг сонирхолоо. Энэ хотуудад орос монголын найрамдалын бэлэг тэмдэг алхам тутамд тааралддаг. Тухайлбал орон сууцны байр, сургууль, дэлгүүр, хүүхдийн цэцэрлэг, үйлдвэрийн барилгыг хэлж болно. Энд энэ бүхнийг эргэн дурсаж, шинэ барилга, хамтын ажлыг халуун дотно дурсаж байгаа нь чухал юм. Эрхүү хотын төлөөлөгчид монгол анд нөхддөө гар хоосон ирсэнгүй. Ангар орчмын нутгийн оршин суугчдын бэлэг болгон Орхон, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн дунд сургуульд лингафоны 7 танхим байгуулав. Улаанбаатар хотын сургуульд хоёр танхимыг шилжүүлсэн. Мянга орчим хүүхэд орос хэл сурдаг сургуульд ийм танхим байгуулсан юм. Тоот технологи ашигласан эдгээр танхим монгол хүүхдүүдэд орос хэл заахад багш нарт ихээхэн дэмжлэг болно. Үүнээс гадна эрхүүгийн парламентын гишүүд Улаанбаатарт оршдог Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Геннадий Сапроновын дөнгөж хэвлэлтээс гарсан шинэ ном өгчээ. Орос болон зөвлөлтийн сонгодог зохиолын алтан фондын бүтээлээс сонгож, бэлэглэжээ.
     Хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын оршин суугч Дагвадорж сонгогдог хөгжим их сонирходог. Одоо түүний хүсэлтээр Чайковскийн “Хунт нуур”, “Бяцхан хунгийн бүжиг” бүжгэн жүжгийн хэсгээс дамжуулъяа.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн Жаргалан сумын оршин суугч Д.Дэлгэр Бээжинд болох 2008 оны олимпийн наадамд оросын тамирчид хэрхэн бэлтгэж байгаа талаар сонирхожээ. Өнөөгийн байдлаар оросын тамирчид Бээжингийн олимпийн наадамд оролцох 238 эрх авсан. Оросын шигшээ баг дэлхийн спортод тэргүүлэх байр суурь эзэлж байгаагаа батлах хурц тэмцэлд хүч сорино. ОХУ-ын засгийн газрын тогтоолын дагуу оросын тамирчдыг Бээжинд болох 2008 оны Олимпийн наадам, параолимпийн наадамд бэлтгэх зохион байгуулалтын бүрэлдэхүүнийг баталсан юм. Сагсан бөмбөг, дугуйн спорт, усны поло, волейбол, элсний волейбол, чөлөөт бөх, задгай усанд сэлэх, буудлага, хүнд атлетик, зүлгэн дээрх хоккей, уран сайхны гимнастик, уран сэлэлт зэрэг спортын төрөлд Оросын 14 баг 2008 оны олимпийн наадамд өрсөлдөх эрх аваад байна. Сонгодог сэлүүрт, бокс, дугуйн спорт, усны поло /эрэгтэй/, волейбол /эмэгтэй/, чөлөөт бөх /эмэгтэй/, гандбол /эрэгтэй/, завийн уралдаан, грек-ромын бөх, жудо, хөнгөн атлетик, дарвуулт завьны спорт, сэлэлт, усанд үсрэх, батут дахь үсрэлт, орчин үеийн таван төрлийн уралдаан, спортын гимнастик, байт харваа, тэквандо, сэлэм эргүүлэх спорт, буудлага зэрэг спортын төрлөөр 23 баг тамирчин зорилтот цогц хөтөлбөрийгбүрэн биелүүлж чадаагүй юм. Амжилт гаргаагүй ч ихэнх холбооныхон өөдрөг байгаа бөгөөд хүлээсэн үүргээ биелүүлж, Бээжинг зорих нэмэлт зөвшөөрөл авна гэдэгт итгэлтэй байна. Бейсбол, софтбол, хөл бөмбөг /эрэгтэй, эмэгтэй баг/ зүлгэн дээрх хоккей зэрэг спортын төрөлд тамирчид сонгон шалгаруулах тэмцээнийг давж чадаагүй тул Бээжинд болох олимпийн наадамд оролцохгүй. Европ болон дэлхийн аварга шалгаруулах өнгөрсөн жил болсон тэмцээнд АНУ-ын баг тамирчид авсан медалийнхаа тоогоор гарцаагүй тэргүүлж байна. Удаах байранд Хятад, Орос улс орж байжээ.
Манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Энэ нэвтрүүлгээ “Москва орчмын үдэш” дуугаар өндөрлөе. Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Д.Мөнхбаяр энэ дууг явуулахыг биднээс хүссэн юм.
       “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо бид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Биднийг бүү мартаарай, захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд хариулж, хөгжмийн захиалгыг дуртая биелүүлнэ. Нэвтрүүлгийн зохиогчид нь сонсогч та өөрөө шүү дээ. Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэж, гаргач редактор Л.Криницына, нэвтрүүлэгч Гантигмаа, Гантөмөр нар, пультийн найруулагч Елена Почкина ажиллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>