Орос улс дэлхийн атомын эрчим хүчийг цогцлуулахад идэвхтэй оролцож байна. Оросын “Атомстройэкспорт” компани олон улсын нэр хүндтэй тендерт ялж, Болгарт атомын цахилгаан станц барих албан ёсны зөвшөөрөл авсан нь үүнийг гэрчиллээ. Энэ байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Ирина Есипова манай радио станцад жич өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв.
Тэр хэлэхдээ: “Белене” дахь атомын цахилгаан станц бол гайхалтай төсөл юм. “Атомстройэкспорт” компани америкийн компани зэрэг маш хүчтэй өрсөлдөгчидтэй олон улсын нээлттэй тендерт оролцож энэ эрхийг авсан. Оросын атомын эрчим хүчний машин угсралтын салбарт энэ бүхэн чухал ялалт болж, чухам Европын хөгжилд шинэ зам нээлээ. “Атомстройэкспорт” компани нь гадаадад хамгийн олон эрчим хүчний блок барьж байгаа цорын ганц компани юм. Хятад, Энэтхэг, Иран, Болгар зэрэг таван оронд станц байгуулаад байна. Дэлхийд атомын эрчим хүчийг хөгжүүлэхэд сайхан боломж нээгдлээ». Атомын эрчим хүчийг хөгжүүлэх, одоо байгаа атомын цахилгаан станцаа шинэчлэх, атомын эрчим хүчний шинэ блок барих сонирхолтой олон улс, компани Орос улсад ханддаг. Өнөө үед эрчим хүчний нөөцийн хомсдолыг зөвхөн атомын эрчим хүч нөхөх боломжтой хэмээн олон орон үзэж байна. Амтомын эрчим хүчийг хөгжүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байна. Орос улс атомын эрчим хүчний блок барих сэдвээр 20 оронтой яриа хэлэлцээ хийж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>