Foto http://www.uctt.ruОдоо Орос улсын зээлийн төлбөрийн чадварыг Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Мексикийн хэмжээнд үнэлж байна. Тус агентлаг ийм шийдвэр гаргах төлөвтэй байсан. Дэлхийн хэмжээнд илэрч байгаа хямарлын үед манай улсын эдийн засаг онцгой тогтвортой байна. Хөгжингүй орнууд эртнээс сайрхаж чадахгүй байгаа олон улсын нөөц, аж үйлдвэрлэлийн хэмжээ, ДНБ-ийн өсөлт зэрэг эерэг хүчин үзүүлэлтэд тулгуурлан орос улсыг “дэлхийн тогтвортой арал” хэмээн шинжээчид олонтаа дурдаж байна. Орос улсад нэг сул тал байна. Хамгийн ноцтой нь инфляц юм. Энэ асуудал бараг бүх оронд ажиглагддаг тул оросын үнэлгээг нэмгдүүлэхэд энэ үзүүлэлт бараг нөлөөлсөнгүй. Moody's агентлаг Орос улсын үнэлгээг үүнээс ч илүү өргөх боломжтой гэж зарим шинжээч үзэж байна. Дойче банкийн гол эдийн засагч Ярослав Лисоволин энэ байр суурьтай санал нэг байгаа юм. «Орос улсын урд ямар орон орсныг харахад л хангалттай. Польш, Литва зэрэг улс үнэлгээгээр илүү байна. Макро эдийн засгийн байр сууринаас үзвэл эдгээр орны байдал Орос улсынх шиг таатай биш байна. Эдгээр оронд төсөв, төлбөрийн балансын алдагдал хангалттай их хуримтлагджээ. Орос улсаас илүү үнэлгээ авсан зүүн европын зарим оронд төсвийн алдагдал их байна. Харин Орос улсын төсөв ашигтай байгаа юм гэж Я.Лисоволин хэллээ. Ойрын ирээдүйд манай орны үнэлгээг дээшлүүлэх тухай шийдвэр гаргавал нэлээд ашигтай гэж шинжээчид үзэж байна. Тэгэхлээр оросын компани гадаадын санхүүгийн зээлийн зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Оросын компаниуд урьд өрнөдийн зах зээлд ажиллаж байгаагүй юм. Шинэ компани тэнд нэвтрэхэд их төвөгтэй. Moody's ийм шийдвэр гаргасан тул оросын компаниуд өрнөдийн санхүүгийн байгууллагатай илүү идэвхтэй ажиллах боломжтой болж байна. Үүнээс гадна Moody'sийн үнэлгээг дээшлүүлснээр гинжин урвалыг үүсгэж магадгүй. Санхүүгийн бусад агентлаг Оросын үнэлгээг дээшлүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав