Мэдээлэл-харилцаа холбооны технологийн хөгжил эдийн засгийн хүчирхэг эх үүсвэр болох боломжтой. Мэдээлэл нь мэдээллийн орчинд олон нийтийн хэрэгсэл бөгөөд эдийн засгийн мэдээллийн салбар нь бусад салбараас илүү өсч байна. Мэдээллийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэв. Орос улсын баруун хойд нутгийн Карелийн бүгд найрамдах улсын засаг захиргааны төв Петрозаводскт энэ хурал боллоо. Программ хангамж боловсруулах захиалгын тоогоор Орос улс дэлхийд Энэтхэг, Хятадын дараа 3-р байрт орж байна гэж Д.Медведев хэллээ. Мэдээллийн нийгэмд амжилттай шилжихэд шаардлагатай дэд бүтцийн үндсийг тавьсан. Өнөө үед оросын теле харилцаа холбооны зах зээл эрчимтэй хөгжиж, тоног төхөөрөмж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байна. Бизнес, төрийн салбар мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарыг илүү их ашиглах болсон гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Энгийн иргэд төдийгүй албан тушаалтнуудын өдөр тутмын амьдралд компьютерийн техник, технологи ашигладаг болтол өдий байгаа тул хүсч буй үр дүн гарахгүй байна гэж Д.Медведев тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Компьютер ашиглах наад захын мэдлэггүй албан тушаалтан өнөөдөр үр нөлөөтэй ажиллаж чадахгүй бөгөөд өөр ажил эрж хайх хэрэгтэй. Бид уншиж, бичиж чаддаггүй хүн ажилд авдаггүй шүү дээ. Компьютер ашиглана гэдэг үүнтэй ижил юм. Хаана ч гэсэн иргэд ажлын байр эсвэл гэрээсээ аливаа баримт бичиг шууд илгээх, гэрээ байгуулах, төрийн байгууллагад өргөн барьсан баримт бичиг хаана явааг мэдэх аргагүй байна. Энэ нь хүнд сурталын саад тотгорыг арилгаж, авилгыг бууруулахад тустай» гэж ерөнхийлөгч тэдмдэглэв. Д.Медведев зөвлөлгөөнд оролцогчдод тодорхой хэд хэдэн зорилт тавив. Юуны түрүүнд харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй. Тэргүүн зэргийн түвшинд харилцаа холбооны иргэний хиймэл дагуулын тойрог замын бүлгийн хөгжлийг хангах ёстой. Түүнчлэн хэтийн төлөвтэй технологийг урагшлуулах зарчмын ач холбогдолтой радио давтамжийн талбарыг хувиргах ёстой гэж тэр үзэж байна. Харин бүх хэрэглэгчдэд төрийн, арилжааны, хувийн нууцыг хадгалах ажлын аюулгүй байдлыг хангана гэж оросын төрийн тэргүүн тэмдэглэв. Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын дүнг гаргахдаа Д.Медведев мэдээллийн нийгмийг хөгжүүлэх асуудал хариуцсан жагсаалтад гарын үсэг зурна. Электрон гэж нэрлээд байгаа засгийн газар, засаг захиргааны байгууллагад баримт бичгийг электрон хэлбэрээр боловсруулахад онцгой анхаарал хандуулна. Орос улс мэдээллийн салбарт хуримтлуулсан давуу талаа хадгалж, нэмэгдүүлэх ёстой гэж төрийн тэргүүн мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>