Foto http://www.aum.kiev.uaОросын Тува улс нэг зэрэг хөөмийлөн дулах дуучдын тоо хэмжээгээр Гинессийн дээд амжилтын номд багтах бодолтой байна.Энэ нь Саян-Алтайн Тува, Алтай, Монгол болон бусад Оросын европын хэсэгт оршин суудаг башкируудын урлагийн хосгүй төрөл билээ. Хөөмий янз янзын өндөр дуу авиаг хослуулж нэг ёсны олон хоолойт дуу гаргаж байгаагаа онцлогтой. 300 орчим дуучин Тувагийн нийслэл Кызыл хотын төв талбайд 7-р сарын 27-нд цугларч хөөмийлөн дуулна. Энэ арга хэмжээ 7-р сарын 25-аас 27-ыг дуустал үргэлжлэх «Хөөмий бол Төв Азийн ард түмнүүдийн соёлын хосгүй үзэгдэл мөн» олон улсын У наадмын дээд цэг болно. Дээд амжилтыг бүртгэх нь эргэлзээгүй. Тувагийн янз бүрийн районы 80 гоцлон дуулагч болон 17 чуулга 6-р сарын 20 –нд 10 цагийн турш хээмийлэн дулах арга хэмжээнд оролцсон билээ. Тоо хэмжээ болон янз бүрийн насны хүмүүс оролцсон нь сонирхолтой. Ахмад нь 63, хамгийн залуу нь 10 настай. Энэ нь ардын хосгүй урлаг улирч өнгөрөлгүй ХХ1 зуунд шилжсэнийг харуулав. Тувад жил дутам очдог гадаадын хөөмий сонирхогчид тувагийн дуучидтай хамт дээд амжилт тогтооход оролцох боломжтой. Олон улсын наадамд оролцож хөөмий урлагийг нэр төртэй төлөөлөх дуучдыг 7-р сарын 12-нд шилэн авч эхэллээ.

<сонсох>