Орос улсын атомын хяналтын байгууллгын 25 жилийн ой тохиож байна. Ростехнадзор атомын хяналт, экологи, технологийн асуудал эрхэлсэн Улсын алба улс орны цацрагийн аюулгүй байдлыг хангадаг. Энэ газар атомын 10 станц, цөмийн судалгааны төхөөрөг ашиглах, атомын мөс зүсэгч хөлөг онгоц, мөн цөмийн ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлыг хадгалдаг. Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны 4-р сарын 26-нд осол гарсны дараа дэлхий дахинд атомын эрчим хүч ашиглах, байгаль, хүнд учруулах хор хохирлын талаар их маргаан дэгдсэн юм. Зарим экологийн байгууллага атомын цахилгаан станцыг хааж, атомыг энхийн зорилгоор ашиглахыг бүрмөсөн хориглохыг өнөө хир шаардсаар байна. Орос улс аюулгүй байдлын хэм хэмжээг чангалахаар шийдсэн. Атомын эрчим хүч ашиглах салбарын үйл ажиллагааг лицензжүүлэх систем нэвтрүүлж, цөмийн обьектыг ашиглахад тавих шаардлагыг нэмэгдүүлсэн. Орос улс 1996 онд МАГАТЭ-ийн цөмийн аюулгүй байдлын тухай олон улсын конвенцид нэгдсэн юм. Орос улсын атомын цахилгаан станц өнөө үед аюултүй байдлын муугүй үзүүлэлттэй байна. Үүнийг олон улсын шинжээчид баталж байна. “Орос улсын хүн амд атомын обьектод үл итгэх шалтгаан арилаад 23 жил болж байна” хэмээн Атомын хяналт, экологи, технологийн асуудал эрхэлсэн Улсын албаны орлогч дарга Сергей Адамчик ярив. «Конвенцийн зүйлийг Орос улс бүрэн биелүүлж байгаа хэмээн хүлээн зөвшөөрсөн түншүүддээ бид өнгөрсөн оны 4-р сард үйл ажиллгаагаа тайлагнасан. Конвенцийг тунхаглал төдий байлгахгүйн тулд МАГАТЭ манай улсын нутаг дэвсгэрт атомын обьектод үйл ажиллагаатай танилцсан. Энэ жил Саратов мужийн Балаковскийн атомын цахилгаан станцад ажилласан. Гадаадын шинжээчид атомын цахилгаан станцын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Орос улс атомын эрчим хүчийг ашиглахад аюулгүй байдлыг хангах үлгэр жишээ болж чадна гэж өнөө үед олонтаа ярих боллоо. Энэ бол таатай хэрэг гэж С.Адамчик хэллээ. Өнөө үед цөмийн эрчим хүч сэргэж байна. Орос улс атомын эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. 16 хувьтай байгаа эрчим хүчний нийт үйлдвэрлэл 2020 онд 30 хувь хүртэл нэмэгдэх естой. Одоо эрчим хүчний шинэ блок барьж байна. Атомын цахилгаан станц сөрөг үр дагавар учруулах бус хүмүүст гэрэл, дулаан хүргэхийн тулд Ростехнадзор байгууллага аюулгүй байдлыг хангах ажлаа үргэлжлүүлсээр байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>