Foto http://images.yandex.ruНҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагын оросын төлөөлөгчийн газрын захирал Инге Бройер манай радио станцад жич өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдлээ. Хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн тохиолдолд дэлхийн хүнсний хямрал дэгдсэн гэж үздэг. Дэлхийн ядуу зүдүү бүс нутгийн олонх хүн амын хүнсний гол бүтээгдэхүүн будааны үнэ өссөн байгаа. Сүүлийн жилүүдэд газар тариаланг сүйтгэж буй байгалийн гамшиг нэмэгдсэн нь хямрал гарах үндсэн шалтгааны нэг гэж шинжээчид үзэж байна. Энэ үзэгдлийг уламжлал ёсоор дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Хөдөө аж ахуйн ургамалыг био түлш гаргаж авахад хэрэглэсэн учраас хүнсний хямрал үүссэн гэж олон шинжээч баталж байна. Гэсэн ч дэлхийн хүнсний хямарлыг шийдвэрлэхэд Орос тэргүүтэй хөгжингүй орнууд хойш суух ёсгүй гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Инге Бройгер ярьж байна. Тэр хэлэхдээ: «Орос улс өнөө үед манай байгууллагын шугамаар ч гэсэн бусад оронд хүнсний их тусламж үзүүлж байна. Оросын засгийн газрын баталсан хэд хэдэн хөтөлбөрт бусад оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Орос улсын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх тухай тусгасан байгаа. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Афганистан, Тажикистан, Эфиоп, Кени, Бангладеш зэрэг улсад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлж байна. Дэлхийн хүнсний хямарлыг шийдвэрлэхэд Орос улс зохих ёсоор оролцож байгаа гэж Инге Бройер ярьж байна. Дэлхийн 80 орны 70 сая гаруй хүнд хүнсний тусламж үзүүлж байгаа дэлхийн хүмүүнлэгийн тусламжийн томоохон байгууллага нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллага билээ. Чечений хямарлын бүст оршин суугаа хүн амд тусламж үзүүлэх хөтөлбөрийг тус байгууллагын оросын салбар 2000 оноос хэрэгжүүлсэн юм. Энэ бүс нутагт хүмүүнлэгийн байдал тогтворжсоны дараа тус байгууллага Орос улсад хүмүүнлэгийн хөтөлбөрөө зогсоосноо зарлалаа. Орос улс хөдөө аж ахуйн хүчин чадлаа нэмэгдүүлж, хүмүүнлэгийн хямарлын ирмэгт байгаа улс орнуудад үзүүлэх хүнсний тусламжаа нэмэгдүүлэх бодолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>