Москвад болсон элчин сайд, олон улсын байгууллагад суугаа байнгын төлөөлөгчдийн оролцсон зөвлөлгөөний төгсгөлийн дүн ийм байлаа. Энэ зөвлөлгөөнд гадаадад суугаа оросын бараг 250 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн оролцов. Хоёр жил тутамд зохиогддог элчин сайд нарын зөвлөлгөөн улс орны гадаад бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Орос улс үнэхээр бэхжиж, бүс нутгийн, дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх их хариуцлага хүлээх чадвартай болсон энэ үед энэ нь илт мэдрэгдэж байна. Олон улсын хууль эрхийн зармыг зөрчиж буй сөрөг хандлага дэлхийд ажиглагдаж байна. Юуны түрүүнд Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн үйл явдалд энэ бүхэн хамаатай. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев дипломатуудад хандан хэлсэн үгэндээ Орос улс цаашид ч олон улсын хөдөлшгүй хууль эрхийг хамгаалах, энэ хууль эрхийг зөрчихийг оролдож байгаа улс орнуудад няцаалт өгөх бодолтой байна. Орчин үеийн асуудлыг шийдвэрлэхэд нэг талын схем нь үр нөлөөгүй болсон тул манай улс олон улсын байгууллагыг үргэлжлүүлэн шинэчилж, үүнд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх байр суурьтай байна. Хилийн чанадад оршин суугаа нутаг нэгтнүүд ялангуяа хуучин зөвлөлтийн орон зайд байгаа хүмүүстэй харилцаа холбоогоо бэхжүүлэхэд зөвлөлгөөний үеэр онцгой анхаарал хандууллаа. Оросын иргэд, нутаг нэгтнүүдийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг бүх талаар хамгаалах нь Орос улсын ерөнхийлөгчийн саяхан баталсан гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүн зэргийн зорилтын нэг юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров олон улсын тавцанд манай орны байр суурь илүү бэжиж байгаа энэ үед оросын дипломат алба илүү эрчимтэй ажиллах шаардлагатай. Үүнийг хилийн чанадад ойлгож байгаа нь Япон улсад болсон Их наймын дээд хэмжээний уулзалтын үр дүн, аюулгүй байдлын талаарх бүх европын дээд хэмжээний уулзалт зохион явуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн саналын хариу үйлдэл харуулж байна. «Оросын дипломат алба ямагт ард түмэн, улс орныхоо нэгэн хэсэг байж, хилийн чанадад ажиллаж, эх орныхоо ашиг сонирхолыг хамгаалж байна. Глобалчлалын эрин үед Орос улсын хөгжлийг хангах, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвтэй стратеги боловсруулахад гадаад улс төрийн хэрэгслийг идэвхэтэй ашиглахад онцгой анхаарал хандуулах боллоо хэмээн Сергей Лавров тэмдэглэв. Саяхан болж өнгөрсөн зөвлөлгөөн Орос улсын гадаад улс төрийн бодлогын залгамж байдлыг баталж байна. Олон улсын амьдралын шинэ уриа сорилд энэ залгамж байдал нь шуурхай, тодорхой хариулж байна гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. «Орос улс жинхэнээсээ түншлэхэд нээлттэй хэвээр байна. Хэн нэг нь хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний талаар мэдэгдээд, энэ нь санал болгосон хугацаанд хэрэгжинэ хэмээн хүлээх бус, олон улсын хууль эрх зүйд тулгуурласан жинхэнэ яриа хэлэлцээ болж, олон улсын хууль эрх, аюулгүй байдлыг бэхжүүлэх гарцыг эрж хайхад энэ яриа хэлэлцээ чиглэсэн юм хэмээн Виталий Чуркин мэдэгдлээ. Орос улс ийм түншлэлийн идэвхтэй оролцогч хэвээр байна гэж дипломат тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>