Foto  http://images.google.ruЭрхүү мужийн засаг захиргаа орос-монголын хил дээр «Монд Ханх» байцаан өнгөрүүлэх газрыг байгуулах асуудлыг Байгалын эдийн засгийн форум дээр тавих бодолтой байна. Урьд зөвхөн Орос, Монголын иргэд энд хил давж байсан нь Байгал-Хөвсгөл чиглэлээр аялал жуулчлалын хөгжилд саад болсон юм. Бусад орны маш олон жуулчин азийн нэрд гарсан хоёр нуурт очдог.Байгал Хөвсгөлтэй танилцах нь аялалын нэг зар бичигт багтдаг. Асуудлын шийдвэрийг 2007 онд урагш ахиулж, хилийн гарцыг олон талт статустай болгожээ. Гэвч түүнийг ийн ашиглаж эхлээгүй. Автомашины байцаан өнгөрүүлэх цэг олон талт гарцын дэд бүтцийн стандартад нийцэхгүй байна. Дөрвөн зурвас бүхий зам гарцын хавьд хоёр талаас тавьж байцаан өнгөрүүлэх газрыг шинэчлэх хэрэгтэй. «Монд Ханх» гарц Монгол Улсыг Буриад улстай залгах хил дээр оршдог. Гэвч Буриад буюу Оросын өөр ямар ч бүс нутгийн төсвөөс байцаан өнгөрүүлэх газрыг тохижуулахад хөрөнгө гаргах ёсгүй. Энэ асуудал холбооны улсын мэдэлд байдаг. Эрхүү муж, Буриад улс, Забайкальский хязгаарын засаг захиргааны зөвлөлгөөнөөс хилийн гарцыг тохижуулах хөрөнгийг «ОХУ-ын улсын хил» улсын тусгай зориулалтат хөтөлбөрт багтаах шийдвэр энэ онд гаргав. Эдгээр бүс нутаг эл асуудлыг Байгалын эдийн засгийн форум дээр тавих бодолтой байна. «Монх Ханх» олон талт гарцыг ашиглалтад оруулах нь бүс нутгийн хөгжилд тус дөхөм үзүүлж төдийгүй Оросын гадаад худалдааны харилцааг урамшуулна.

<сонсох>