ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн улс орны дипломат дээд корпуст энэ долоо хоногт танилцуулсан гадаад бодлогын шинэ үзэл баримтлал нь улс орны гадаад бодлогоос урган гарч байна. Үүний зэрэгцээ энэ баримт бичигт орчин үеийн тулгамдсан асуудлаарх шинэ алхамыг тусгасан юм. Үүний нэг нь эвслийн эсэргүүцэл төгссөний дараа дэлхий ертөнцөд шинэ тэнцвэрт байдлыг хангах арга хэрэгсэл юм гэж манай тоймч Александр Ватутин ярив. Орчин үеийн ертөнцийн асуудлыг хэрхэн үзэж байгаа талаар Д.Медведев тэмдэглэхдээ эвслийн сэтгэлгээнээс хараахан ангижирч чадаагүй учраас олон улсын харилцааны шинэ систем боловсруулах хэрэгтэй. «Хүйтэн дайнаас ангижирсан ертөнц шинээр тэнцвэрт байдал тогтож чадаагүй байна. Түүгээр ч барахгүй өнгөрсөн үеээс улбаатай бүхэл бүтэн хэд хэдэн чиглэлээр хүчний арга хэрэгсэлд дулдуйдах байдал нэмэгдэж байна. Ийм нөхцөлд хүлээцтэй, ухаалгаар тунгаан бодож, дангаараа болон түншүүдтэйгээ хамт үндэсний ашиг сонирхолоо элдэв зөрчилгүй хамгаалах нь чухал билээ гэж Д.Медведев хэллээ. Ийм нөхцөлд Орос улс олон улсын хууль эрхийн хэм хэмжээг мөрдөхөд илүү их ач холбогдол өгч байна. Үзэл баримтлалд олон улсын хууль тогтоомжийг дэмжиж, бэхжүүлэх тухай шууд заасан байдаг нь Орос улсын гадаад бодлогын чухал чиглэлийн нэг юм. Хуулийг дээдлэх нь тэр бүр давхацадаггүй ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хадгалахын зэрэгцээ улс орнуудын тайван, үр бүтээлтэй хамтын ажиллагааг хангахад чиглэсэн юм. Сүүлийн жилүүдийн туршлага тухайлбал Ирак, Ойрх Дорнодын үйл явдлаас орчин үеийн олон улсын асуудлыг шууд хүчний арга хэрэгслээр зохицуулах боломжгүй болохыг харууллаа гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. Сербийн зөвшөөрөлгүй Косовын тусгаар тогтнолыг нэг талын шийдвэрээр зарласныг ерөнхийлөгч олон улсын хууль зөрчсөн жишээнд орууллаа. Европын Холбооны хувьд Косово бараг АНУ-ын хувьд Ирак шиг тохиолдол юм. Олон улсын байгууллага, гэрээний гүйцэтгэх үүргийг тухайд Д.Медведэв, хүйтэн дайны үеээс Орос улсад шилжсэн тэр өвийг эргэн судлах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм. НҮБ-ыг шинэчлэх, Хельсинкийн хуулийг шинээр харах шаардлагад энэ хамаатай. Европын аюулгүй байдлын тухай шинэ гэрээ байгуулах саяхан гаргасан санаачилгын талаар Д.Медведев сануулав. Оросын европ түншүүд хараахан бэлэн биш байгаа цоо шинэ тоглоомын дүрмийг улс орнуудад хэрэгжүүлэх шаардлагатай байна. Орчин үеийн ертөнцөд хэвээр байгаа Орос улсыг “тогтоон барих” уламжлалт бодлогод тэд одоохондоо сэтгэл хангалуун байна. Ерөнхий түүхийн асуудлаарх арга хэрэгсэлд энэ бүхэн илэрдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийн зарим хэсгийг гуйвуулах, фашизмыг баатарлаг үйлс мэтээр сурталчилан ухуулж байгаа нь зохисгүй хэрэг болохыг Д.Медведев онцлон тэмдэглэв. Энэ нь дэлхийн бодлогод тэнцвэрт байдлыг үл хангах галтай тоглож байгаа хэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>