Орос улсын олон чиглэлтэй гадаад бодлогод Ази Номхон далайн бүс нутаг чухал бөгөөд ач холбогдол нь бүх талаар өсөн нэмэгдэж байна гэж саяхан батлагдсан ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд дурджээ. Орчин үеийн дэг журмыг цогцлуулах асуудлыг нээлттэй, шударгаар хэлэлцэхийг Москва гадаадын түншүүддээ уриалж байгаа талаар Д.Медведев оросын дипломатчын өмнө үг хэлэхдээ тэмдэглэв. Аюулгүй байдал, нийгэм-эдийн засаг, эрчим хүчний салбарын янз бүрийн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хамтын хүчин чармайлт чухал байна. Мэдээж хэрэг зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд хүч чармайлтай нэгтгэхэд энэ зорилт мөн чиглэж байна. Орчин үеийн ертөнцийн тэргүүлэх хандлага болох интеграцчиллын явцын тухайд ОХУ-ын ерөнхийлөгч ШХАБ-ын үүргийг өндөр үнэлсэн юм. НҮБ-ын дүрмийн зарчимд тулгуурласан хамтын аюулгүй байдлын нээлттэй системийг Зүүн Хойд Азид байгуулахыг уриалав. Ихэнх нутаг дэвсгэр нь Азид багтдаг Орос улсын хувьд энэ нь үнэхээр стратегийн чухал зорилт юм. Ерөнхийлгчийн баталсан гадаад бодлогын үзэл баримтлалд манай улс Ази Номхон Далайн Бүс Нутгийн /АНДБН/ орнуудтай дараах байдлаар олон янзаар хамтран ажиллахаар тусгажээ. Нэгдүгээрт Орос улс дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутагт багтдаг. Тиймээс Сибирь, Алс Дорнодын эдийн засгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АНДБН-ийн орнуудын боломжийг ашиглах сонирхолтой байна. Хоёрдугаарт терроризмтай тэмцэх, аюулгүй байдлыг хангах, соёл иргэншил хоорондын харилцааг хэвийн болгох, бүс нутгийн харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна. Үзэл баримтлалд Орос улсын АНДБН-ийн интеграцчиллын үндсэн байгууллага тухайлбал “Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум”, АСЕАН бүс нутгийн форум багтдаг “Зүүн өмнөд азийн” орнуудын холбоотой хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх тухайд онцгой анхаарал хандуулжээ. Хоёр талын харилцааны тухайд Хятад, Энэтхэгтэй нөхөрсөг харилцаа хөгжүүлэх нь Азид хэрэгжүүлэх оросын гадаад бодлогын чухал чиглэл хэмээн үзэл баримтлалд дурджээ. Орос улс дэлхийн бодлогын чухал асуудлаар зарчмын байр сууриа уялдуулах үндсэн дээр бүх салбарт орос-хятадын стратегийн түншлэлийг өргөжүүлнэ хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. Орос-Энэтхэг-Хятад гурван талын хэлбэрээр үр ашигтай хамтран ажиллах Хятад, Энэтхэгийн байр суурийг Москва дэмжиж байна. Үүнээс гадна манай улс Япон улстай сайн хөршийн харилцаагаа хадгалж, хоёр орны ард түмний ашиг сонирхолд бүтээлчээр түншлэх байр суурьтай байна. Өмнөх үеээс улбаатай тулгамдсан асуудлыг бүгд хүлээн зөвшөөрсөн хэрэгслээр үргэлжлүүлэн шийдвэрлэх бөгөөд тулгарсан саад бэрхшээлд бууж өгөх ёсгүй гэж үзэл баримтлалд тэмдэглэсэн байна. Зүүн хойд азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхад Орос улс бүх хүчин чармайлтаа чиглүүлнэ. АНДБН-ийг хамтын тогтвортой хөгжил, аюулгүй байдлын бүс болгон хувиргах зорилготой оросын дипломат бодлогын өргөн хүрээтэй ажлыг үзэл баримтлалд тусгасан байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>