1.Оросын нэрд гарсан “Сухой” компанийн бүтээсэн олон функцтэй Су-35 сөнөөгч шинэ нисэх онгоц Москва орчимд туршлагын нислэгийг анхны шатыг давлаа. Энэ сөнөөгч нисэх онгоц өдөр, шөнийн алинд ч, цаг агаарын ямар ч нөхцөлд хуурай газар, усан дээр байгаа байд цохилт өгч, агаарт зонхилох байр суурь эзлэх чадвартай. СУ-35 нисэх онгоц нь дөрөв дэх үеийнх бөгөөд дараагийн тав дахь үеийн нисэх онгоцны суурь болж байна. Нисэх онгоц нь тоот системд суурилсан авионик шинэ төхөөрөг, алс зайд байгаа байг илрүүлэх чадалтай радиолокацийн шинэ станцаар тоноглогдсон юм. Үүнээс гадна аэродинамикийн өндөр үзүүлэлтийг хазайсан чиглэлтэй зүтгүүр бүхий шинэ хөдөлгүүртэй хослуулснаар нисэх онгоц дээд зэргийн маневр хийх чадалтай болсон байна. Дотоодын болог гадаадын захиалагчдад 2010-2011 онд СУ-35 нисэх онгоцыг бөөнөөр үйлдвэрлэнэ.
2.Екатеринбургт атомын эрчим хүчний салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын төв нээх гэж байна. Одоо байгаа, мөн ирээдүйд барьж байгуулах атомын цахилгаан станцыг удирдах инженер, атомын мэргэжилтнүүдийг бэлтгэх шинэ тоног төхөөрөмжийг туршиж, засварлаж байна. Белоярскийн атомын цахилгаан станцад барьж байгаа цөмийн эрчим хүчний ер бусын блокт ажиллах боловсон хүчнийг энд бэлтгэж байна. Тус төвийн орчин үеийн компьютерийн цогцолборт инженерүүд чухал бүтээл туурвина. Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг дууриалгасан тоног төхөөрөмж дээр шинэ боловсон хүчнийг зохих алгоритм, загвар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах төлөвлөгөөр ажиллуулж сургана. Орос улсад үүнтэй төстэй сургалтын төв байхгүй.
3.Морз цагаан толгойны нэрд гарсан SOS дохио ашигласны 100 жилийн ой тохиож байна. Дэлхийн олон улсын хамтын нийгэмлэг Морзын цагаан толгойд бүртгэгдсэн энэ дохиог 1908 оны 7-р сарын 1-ээс тэнгист сүйрсэн хөлөг онгоцны талаар мэдээлэхэд ашиглах болжээ. Энэ дохионы ачаар олон арван жилийн турш олон хүний амийг аварсан юм. Харин энэ дохио дэлхийн соёлын нэг хэсэг болжээ. Харин Олон улсын тэнгисийн байгууллага харилцаа холбооны хиймэл дагуулын шинэ хэрэгсэл ашиглахын тулд удаан маргасны эцэст Морзын цагаан толгойг ашиглахаас 2000 онд татгалзсан байна. Тийм учраас энэ дохио албан ёсны статусгүй болсон байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>