Сансрыг судлахад жолоодлогот, мөн жолоодлогот эсвэл нисэгчгүй нислэгийн аль нь чухал вэ? Өнөө үед энэ чиглэл бүрт зарчмын дэмжигчид байна. Оросын туршлагатай сансрын нисэгчдийн нэг Сергей Крикалевын үзэж байгаагаар сансар судлалд аль аль нь чухал аж. Сергей Крикалев сансарт 803 хоног ниссэн. Хүн, автомат төхөөргийн хослолын талаар тэр бодитой дүгнэж чадна. Ямар нэг технологи эсвэл мэдлэгийг жолоодлогот хувилбараар боловсруулаад дараа нь үүнийг нарийн чиглэлийн, мэргэжлийн салбарт шаардлагатай мэдээлэл авахын тулд нисэгчгүй аппаратанд туршдаг сонирхолтой хандлага их байна. Онцгой нөхцөлд хүнийг судлахад жолоодлогот нислэгийг орлох зүйл байхгүй. Тойрог замд анагаах ухаан, биологийн туршилт хийж, чухал мэдээлэл авдаг. Харин нисэгчгүй аппаратын тухайд судлаачид үүний тусламжтайгаар тулгуур шинжлэх ухаанд шаардлагатай мэдээлэл авдаг. Үүнд ч мөн ялгаагүй хүний оролцоо чухал. Сергей Крикалев өөрт тохиосон үйл явдлыг дурсаж байна. “Мир” станцад бараг багийн гишүүдийн оролцоогүй “Квант-1” модульд суурилуулсан рентген дуран авайг дэлхийгээс өгсөн тушаалаар хэмжиж байлаа. Сансрын нисэгчид аппаратанд хүрээгүй, бүх үйлдлийг аппаратаар хийж байсан гэж Сергей Крикалев хэллээ. «Дуран авай нэг хэсэг ажиллахаа болив. Дуран авай нисэгчтэй сансрын хөлөгт байсан болохоор түүнийг засч янзалсан. Энэ аппаратыг зассаны дараа хэт шинэ оддыг нээх мэдээлэл авсан юм». Судалгааны үр дүнг гаргаж авахад ямар нэг хор хохирол амсахгүйн тулд хүний оронд аппарат ашиглах ёстой. Хамгийн хүнд үйлдлийг хийдэг, төгс аппаратын хийж үл чадах тийм чадвар хүнд бий. Тухайлбал олон улсын сансрын станц, “Мир” сансрын станцад гараар дэлхийн зургийг авахтай холбоотой туршилтыг хэлж болох байна. Автоматаар авсан зургаас гараар авсан зураг хавьгүй илүү байдаг гэж Сергей Крикалев ярив. «Хүн л бол хүн шүү дээ. Автоматыг яаж ч программчилсан заасан газрын зураг авах үед станц нэг бол үүлэн дунд орох эсвэл гэрэлтүүлэг сайнгүй нөхцөлд орсон байдаг. Харин хүн орчноо харж байгаад зургаа авдаг. Хүний тархи, нүд гэдэг маш уудам орон зайг харж, онцгой цэгийг сонгож гэрэл зураг авах маш мэдрэмжтэй хэрэгсэл юм. Хүний авсан зураг хожим янз бүрийн мэргэжилтнүүдэд их сонирхолтой байдаг гэж С.Крикалев хэллээ. Зарим тохиолдолд зарим үзэгдлийг хүлээж авах сэтгэл хөдлөл чухал ач холбогдолтой байдаг гэдэгт Сергей Крикалев итгэлтэй байна. Тухайлбал сансраас гар камераар туйлын туяаны зураг авах техникийн боломж саяхан бий болсон. Энэ үзэгдлийн гэрэл зургийг өмнөд бүслүүрийн орчимд аваад хэсэг хугацааны дараа дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт авах боломжтой. Зураг хэр амжилттай болох нь сансрын нисэгч болоод түүний сэтгэл хөдлөлөөс хамаарна. Сергей Крикалев “Энергия” пуужин-сансрын корпорацийн ерөнхий зохион бүтээгчийн орлогч юм. “Энергия” корпорацийн мэргэжилтнүүд Оросын шинжлэх ухааны академийн сансрын судалгааны хүрээлэн, Москвагийн их сургуулийн эрдэмттэй хамтран цахилгаан цэнэгийн физикийг судалж байна. “Прогресс” жолоодлогот ачааны хөлгөөс судалгаа хийж байгаа бөгөөд ирэх жил сансарт энэ зорилгоор бага оврын автомат хиймэл дагуулыг ашиглаж эхэлнэ. Агаар мандал, ионы мандал, дэлхийн гадаргуун холбоост цахилгаан цэнэг нь чухал хүчин зүйл байдаг. Энэ үйл явц болоод бусдыг жолоодлогот болон нисэгчгүй техникээс байнга мониторинг хийнэ. Автоматгүй бол пуужин, сансрын хөлөг, туршилт гэж байхгүй хэмээн Сергей Крикалев ярьж байна. Харин хүн? Тэр бол автомат төхөөргийг бүтээдэг. Эцсийн дүндээ автомат төхөөрөг нь одот ертөнц, түүний хуулийг танин мэдэхэд хүний туслах юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>