Ай-Си-Эй-Эн-Эн олон улсын корпораци саяхан Парис хотод болсон төгсгөлийн хуралдааны үеэр кирилл үсгээр, мөн бусад үндэсний латин бус үсгээр доменийг бүртгэж эхлэх шийдвэр гаргасан байна. “РФ” домэн одоо ашиглаж байгаа “RU”-Russia /Россия/ болон SU Soviet Union /ЗХУ/ индекс дээр нэмэгдэнэ. Ай-Си-Эй-Эн-Эн олон улсын корпорацийн захирлуудын зөвлөл үндэсний хэлээр тухайлбал кириллээр домэн нэвтрүүлэх албан ёсны зөвшөөрлийг эртнээс өгөөгүй юм. Янз бүрийн үсэг хэрэглээд будлиан үүсэхээс мэргэжилтнүүд сэргийлж байв. Интернет тусдаа хэд хэдэн бүсэд хуваагдаж магадгүй хэмээн тэд болгоомжилж байсан юм. Домен нэрийг өргөжүүлэхийн төлөө байр суурьтай хүмүүс эцэстээ зорилгодоо хүрсэн. Ай-Си-Эй-Эн-Эн олон улсын корпорацийн удирдлага орос хэл зэрэг үндэсний хэд хэдэн хэлний дээд түвшинд домэн нэрийг нэвтрүүлэх түргэвчилсэн журмыг баталлаа. Одооноос сүлжээ жинхэнээсээ олон улсын төдийгүй харилцаа холбооны тохиромжтой хэрэгсэл боллоо гэж домэн нэр бүртгэдэг “Ру сентер” дотоодын тэргүүлэх компанийн төлөөлөгч Андрей Воробьев хэллээ. «Домэн нэрийн дурын хэсгийг оросоор бичиж болох домэн оросын хэрэглэгчдэд бий болно. Цэгийн дараах төгсгөлийг оросоор бичинэ. “РФ” кирилл тэмдэглэгээ нь орос хэл дээрх домэн болохыг интернет хэрэглэгчид төвөггүй ойлгоно» гэж А.Воробьев хэллээ. Үүний зэрэгцээ “RU”, “SU” уламжлалт домэний бүс урьдын адил хэрэглээнд байх агаад “РФ” кирилл домэнд шахагдахгүй гэдэгт Андрей Воробьев итгэлтэй байна. “РФ” домэн бий болсноор дээрх домэний бүс алга болохгүй. Үүнээс гадна дээрх домэний тоо “РФ” домэний тоог урт хугацаанд тэргүүлэх байх. Энэ бүст янз бүрийн хэрэглэгч байх тухайд өөр хэрэг». Кирилл домэн нь Рунетийн түүхэнд шинэ шат болж байна. Орос хэл тэмдэглэгээний системд орлоо. Орос хэлтэй олон интернет хэрэглэгчдэд дэлхийн сүлжээг ашиглахад дөхөмтэй болж байна. Тухайн компьютер орос хэлний хуваарилалтгүй товчлуур бүхий гартай тохиолдолд кирилл домэнийг виртуаль товчлуураар оруулж болно.Кирилл домэнийг бүртгэх өртгийг мэргэжилтнүүд хэлж түвдэхгүй байна. Энэ өртөг хэдэн арван мянган доллароос давж магадгүй байна. “РФ” бүст бүртгүүлсэн вэб хуудас ирэх оны дундаас бий болж магадгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>