ОХУ-ын ерөнхий сайд В.Путин улс орны өмнөд хэсгийн Ростов-на-Донд ажлын айлчлал хийхдээ усны нөөцийг цогцоор ашиглах, үр ашгийг нь дээшлүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийлээ. Олон улсын практикт усны нөөцийг үндэсний эдийн засагт ашиглах тухайд хуурай газар, дэлхийн далай, газар доорх, хөрс, мөс, цасан гадаргуу зэргийг усны нөөц хэмээн тодорхойлдог. Харин эрчим хүчний тухайд механик, дулаан гэж ангилдаг. Усны эх үүсвэрийн ихэнх хэсгийг дэлхийн далайн ус бүрдүүлдэг. Гурав хүрэхгүй хувийн цэвэр усны ерөдөө 10-ны гурвыг ашиглах боломжтой. Орос улс цэвэр усны нөөцөөр Бразилийн дараа хоёрдугаар байрт ордог. Манай улсад 61 том голын сав газар, 2,5 сая гол, 3,5 сая орчим нуур бий. Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур нь Сибирийн зүүн хойд хэсэгт орших Байгал нуур юм. Тэгэхлээр орос улс усаар бүрэн хангагдсан гэж хэлж болно. Ус 21-р зууны стратегийн гол эх үүсвэр болж магадгүй байгаа учраас Орос улсын өмнө энэ баялгийг хадгалж хамгаалах чухал зорилт тулгараад байна гэж ОХУ-ын Байгалийн нөөцийг ашиглах яамны орлогч сайд Олег Митволь манай радиод жич өгсөн ярилцлагадаа дурдсан юм. «Орос улсын хувьд усны нөөц нь зарчмын ач холбогдолтой гэж үзэж байна. Хэдэн арван жилийн дараа ус дэлхийн гол эх үүсвэр болно хэмээн шинжээчид олонтаа анхааруулж байна. Нефть, хий, металл бус харин ус юм. Усны нөөцөөр баян Орос улс үүнийг сайн ойлгож, Орос улсын үндсэн давуу тал болж болох энэ хэрэгслийг хойч үедээ өвлүүлэх ёстой. Байгаль дэлхийгээс заяасан асар их усны нөөцтэй гэхээс үүнийг хэрхэн ашиглаж байгаад анхаарал хандуулах ёстой. Усны нөөцийг үр ашигтай ашиглах асуудал онцгой анхаарал татаж байна. Баялгаа үл тоомсорлох цаг үе өнгөрөөд байна». Саяхан нэр хүндтэй “Аргументы и факты” өдөр тутмын сонинд “Бид нефтээс усны нөөцөд тулгуурлах цаг болсон биш үү? ”гарчигтэй нийтлэл тохиолдлоор нэг гараагүй. Тун удахгүй ус нефтээс ч, илүү үнэтэй болж болзошгүй. Лонхтой цэвэр ус бензиний үнээс давсан. Орос улсад байгалиас заяасан усыг зүй зохистой ашиглах, хадгалж, хамгаалах асуудлаар өнөөдөр Ростов-на-Донд болсон зөвлөлгөөн чиглэж байна. Энэ зөвлөлгөөнд В.Путин, усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>