Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын элчин сайд, олон улсын байгууллагад суугаа байнгын төлөөлөгчдийн оролцсон зөвлөлгөөний үеэр олон улсын тулгамдсан асуудал, улс орны гадаад бодлогыг хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч анх удаа ийм зөвлөлгөөнд оролцож байна. Д.Медведев өмнөх ерөнхийлөгчийн адилаар удирдамжийн өнгө аястай үг хэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Орос улсын дипломатчдад хандан үг хэлэхдээ гадаад бодлогын тэргүүн зэргийн чиглэл, Орос улс болон бусад орон, олон улсын байгууллага, улс орнуудын нэгдлийн харилцааг үнэлж дүгнэв. Египетэд суугаа Орос улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Богданов зөвлөлгөөний өмнөхөн хэлэхдээ: «Манай дипломатчид дэлхийн өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзсан зорилт, удирдлагын удирдамжийг сонсох нь чухал. Миний бодлоор бид хаана байгаа, хашаа явж байгаа, бидний ажиллаж байгаа улс оронд ямар зорилтыг хэрэгжүүлэх ёстой зэрэгт дүн шинжилгээ хийхэд зөвлөлгөөнд оролцогчдод чухал юм». ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч Андрей Денисов элчин сайд нарын зөвлөлгөөн болохын өмнө манай радио станцад жич өгсөн ярилцлагадаа “Эрчимтэй гадаад бодлого-Орос улсын цаашдын давшингуй хөгжлийн чухал эх үүсвэр” уриаг хэлж байсан юм. Одоо тогтворжиж байгаа нийгэм, эдийн засгийг сайжруулахын тулд Орос улсыг хөгжүүлэх гадаад зохих нөхцөл бүрдүүлэх гол зорилтод манай гадаад бодлогын бүх хүч чармайлт ямар нэг байдлаар багтаж байна. Дэлхийд Орос улсын өрсөлдөх чадварыг хангах, улс төрийн тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхэд байнга цагаа тохируулж байдаг шиг дипломат бодлогыг нарийн уялдуулж, боловсруулж байх хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч Андрей Денисов хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>