ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Денисов “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Хилийн чанадад Оросын гадаад бодлогыг мэдээллээр дэмжих, хилийн чанадад оросын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохион байгуулахад төрөөс тодорхой хөрөнгө зарж байгаа гэж тэр хэлэв. Юуны түрүүнд улс оронд жинхэнээсээ болж байгаа үйл явдлын талаар цогц зураглал гаргах, аливаа алхамыг харьцуулах боломжтой гадаадын уншигчдад ийм талбар шаардлагатай. “Оросын дуу хоолой” радио энэ тухайд маш үр нөлөөтэй ажил хийж байгаа гэж Андрей Денисов хэллээ. «Би нэг бус удаа энэ радиод ярилцлага өгч байсан. Радио сонсогчидтой шууд ярилцсаны дараа сонсосгчдоо бэлтгэх, заримдаа ёжилсон өнгө аястай асуултаас мэргэжлийн гэж хэлж болох сэтгэгдэл үлддэг. Гэсэн ч, энэ бол бидэнд тулгарч байгаа бодит байдал бөгөөд цаашид энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй. Асуултын хариулт, хэлэх үг зэргийг бэлтгэлгүй шууд ярилцдаг талбар чухал хэмээн дипломатч мэдэгдэж байна. Гадаадад төдийгүй өөрийн нутаг дэвсгэрт улс орны нэр хүндийг дээшлүүлэхэд гадаад бодлогыг алдаагүй, үр нөлөөтэй мэдээллээр дэмжиж чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш юм. Иргэдийн хамтын болон хувийн ашиг сонирхолыг бүх талаар дэмжихэд чиглэсэн оросын гадаад бодлогын хэрэглэгч нь улс орны нийт хүн ам юм гэж Андрей Денисов ярив. Тиймээс өнөө үед нэг талаас Орос улсын гадаад бодлогын үйл ажиллагаа ямар үр дүнтэй байгааг ойлгомжтой, тодорхой тайлбарлах шаардлагатай байна. Нөгөө талаас бусад орны Орос улсын талаар явуулж байгаа аливаа ятган үнэмшүүлэх мэдээлллийг даван туулах шаардлагатай байна. «Манай улс орон ямар нэг хэмжээгээр өмнөх үеийн үзэл сурталын арга хэрэгслээс ангижирсан гэж үзэж байгаа учраас энэ бүхэнтэй тулгарч байна. Үзэл сурталын үед тодорхойлолтоор хэн нэгнийг дайсан хэмээн зарлаж, ямар нэг тайлбар хийх шаардлагагүй байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Орос улс түншүүдийн нэгэн адил тэгш эрхтэй. Гэтэл энэ эрх мэдрэгдэхгүй байна. Илт дайсагнахгүй ч, бидэнд үл итгэсэн байдлаар хандаж байна. Аливаа улс орны нийгэмд Орос улсын талаар таагүй сэтгэгдэл ноёлж байгаа бол үүний эсрэгээр эрүүл, ухаалаг, тайлбарлах аян өрнүүлье» гэж Андрей Денисов хэллээ. Энэ асуудлаар соёл иргэншсэн түншүүдтэй байх ёстой. Өнгөрсөн үеийн ээдрээтэй асуудлаас үүдэлтэй үл итгэх байдал нь өнөөгийн ертөнцөд тэгш эрхийн хүрээнд хамтран ажиллах, улс орнуудын хооронд хамгийн өргөн хүрээнд харилцаа тогтооход саад болж байгаа жишээг туршлагаар хэлэх байна гэж дипломатч хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>