“Оросын төмөр зам” компанийн авч байгаа арга хэмжээний хүрээнд Сибирь нэвтэлсэн төмөр замыг бүрэн ашиглаж байгаа гэж Сибирь нэвтэлсэн төмөр замаар ачаа тээвэрлэх асуудал хариуцсан Зохицуулах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Геннадий Бессонов үзэж байна. Сибирь нэвтэлсэн төмөр зам нь дамжин өнгөрөх замын хувьд их анхаарал татаж байлаа гэж Геннадий Бессонов “Гудок” сонины вэб хуудсанд нийтэлсэн ярилцлагадаа дурдав. Өнгөрсөн жил болоод энэ жил гол шугамаар тээвэрлэж буй ачааны хэмжээ хэлбэрэлтгүй өсч байна. Экспорт, импортын ачааны зэрэгцээ дамжин өнгөрөх зориулалтаар анх удаа ашиглаллаа. “Транс Контейнер” нийгэмэлэг хятад, германы төмөр замчидтай хамтран Бээжингээс Берлин чиглэлээр 15 хоног галт тэрэг туршилтаар аялуулсан нь энэ үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг байв. Орос улсад нэвтрэхэд хилийн гарцын нэвтрүүлэх боломжийг өргөтгөх шаардлагатай байгааг тэр харууллаа. Юуны түрүүнд хоёр том мульти модаль ачаа өргөж, буулгах хоёр зогсоолыг ойрын үед нээнэ. Өвөр байгалийн станцын нэвтрүүлэх чадварыг нэлээд нэмэгдүүлэхэд энэ цогцолбор тус болно. Сибирь нэвтэлсэн төмөр замаар тээвэрлэх ачааг нэмэгдүүлэх өөр нэг арга зам нь Улаанбаатар төмөр замаар ачаа тээвэрлэх үйл явцыг нэмэгдүүлэх явдал гэж үзэж байгаа. Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэг энэ гол шугамын оросын эзэмшдэг хувь хэмжээг удирдах талаар Монгол Улсын засгийн газартай эрчимтэй яриа хэлэлэлцээ хийж тохирсоныг тэмдэглэе. Улсын байгууллага бус аж ахуйн субъект Улаанбаатарын гол шугамыг хятадын ачаа тээвэрлэгчдийн сонирхолыг татах хэмжээнд хүргэхэд шаардлагатай бүх ажлыг шуурхай, үр ашигтай зохион байгуулна ойлгож Монголын тал ийм санал гаргасан. Хойд Солонгосын Ражин боомтыг шинэчлэх талаарх яриа хэлэлцээг төгсгөлийн шатанд гаргах нь Сибирь нэвтэлсэн төмөр замаар нэмэлт ачаа тээвэрлэх өөр нэг хүчин зүйл болж байна. Ийм гэрээ байгуулснаар Сибирь нэвтэлсэн гол шугамаар шинээр ачаа тээвэрлэх нөхцөл бүрдээд зогсохгүй манай алс дорнодын боомтод өрсөлдөгч бий болно. Ингэснээр үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчдэд илүү зохиомжтой үнийн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Гурав дахь хүчин зүйл нь манай томоохон операторуудын үйлчилгээг хөгжүүлэх явдал юм. Тухайлбал “ТрансКонтейнер”, Эф-И-Эс-Си-Оу зэрэг компаниуд ачааг “хаалганаас хаалганд” хүргэж өгөх схемд шилжжээ. Компанийн ийм ажил Сибирь нэвтэлсэн гол шугамаар ачаа тээвэрлэхэд тус болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>