Foto http://www.kreml.orgЭнэ нь өмнөх форумаас ялгарах бөгөөд Байгалийн эдийн засгийн форумыг шинэ түвшинд гаргана. Холбооны Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Мезенцевийн үзэж байгаагаар энэ удаагийн форум урьд байгаагүй хэмжээнд болох ёстой. Худалдаа, эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, Бүс нутгийн хөгжлийн сайд Дмитрий Козак нар Байгалийн эдийн засгийн 5 дахь форумыг даргалж байгаа нь багагүй үүрэг гүйцэтгэж байна. Байгал нуурын эдийн засгийн 5 дахь форум түүхэндээ хамгийн нэр хүндтэй ойн арга хэмжээний нэг болох төлөвтэй. “Форумд практик зөвлөмж боловсруулах ёстой. Форумд өндөр тушаалын хүмүүс оролцох тул гүн гүнзгий хэлэлцүүлэг болно. Форум бүс нутаг Оросын засаг захиргааны хамтын ажиллагааг урагш ахиулж, Сибирь, Алс Дорнодын хөгжлийн үнэлгээнд нөлөөлнө” гэж Дмитрий Мезенцев тэмдэглэллээ. Эрхүү мужийн захирагч, мөн форумыг даргалагчдын нэг Игорь Есповский хэлэхдээ, Эрхүү мужид анх ажилласан өдрөөс Байгалийн эдийн засгийн 5 дахь форумд бэлтгэх асуудлыг хариуцаж эхэлсэн. Эрхүү мужийн эдийн засагт хөрөнгө оруулах, газрын баялгийг боловсруулахад оролцох, түүхий эдийг гүн гүнзгий боловсруулах үйлдвэр байгуулах бодолтой байгаа байгууллагын төлөөлөгчидтэй уулзана. Байгалийн эдийн засгийн 5 дахь форумын хүрээнд 9-р сарын 15-нд Эрхүү хотод “Байгалийн одод” олон улсын хөгжмийн 3 дахь наадам болно. Нэрд гарсан төгөлдөр хуурч Денис Мацуев наадмыг санаачилж, уран сайхны удирдаачаар ажиллаж байна. “Байгалийн одод” хөгжмийн олон улсын наадам 2004 онд анх Эрхүү хотод болсон. Ерөнхий удирдаач Юрий Темиркановын удирдлаган дор Шостаковичийн нэрэмжит Санкт-Петербург хотын симфони найрал хөгжмийн тоглолт наадмын хөтөлбөрт багтсан байна. Үүнээс гадна Эрхүү хотод Георгий Гараняны удирдлаган дор Орос улсын хөгжмийн теле радио төвийн хамтлаг тоглоно. Владимир Спиваковын удирдлаган дор “Москавгийн гарамгий жүжигчид” цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг, Эрхүү мужийн филармони, хөгжмийн театрын концерт болно. Байгалийн эдийн засгийн форумын хөтөлбөрт “хүүхдэд тусалснаар ертөнцийг аварна” буяны буухиа уралдаан болно. Байгалийн эдийн засгийн 5 дахь форумд буяны буухиа явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байна гэж “Оросын хүүхдийн сан” бүх оросын нийтийн буяны сангийн Эрхүү мужийн салбарын дарга Светлана Кулинич хэлэв. Буухиа Ангар орчимд 6-р сард эхэлж, хэдэн сарын турш үргэлжилнэ. Төрийн анхаарал шаардлагатай хүүхдүүдэд туслах хөрөнгө цуглуулахад буяны үйлс чиглэж байна. “Хүүхдэд тусалснаар ертөнцийг аварч байна” буяны буухиа Эрхүү мужид гурав дахь жилдээ болж байна. Өнгөрсөн жил энэ арга хэмжээний үеэр 17 сая рубль цуглуулсан юм. Байгал нуурын эдийн засгийн 5 дахь форумын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд “Европ-Орос-Ази Номхон далай: Сибирь болон Алс Дорнодын байр суурь”, “Сибирь болон Алс Дорнод: оршин амьдрах шинэ орчин” сэдвээр хоёр бүгд хурал болно. Орос улсын Дорнын эрдэс бодис түүхий эдийн цогцолборыг хөгжүүлэх стратеги, инновацийн эдийн засаг, эрдэс түүхий эдийн салбар, экологийн аюулгүй байдал үр дагавар, дэд бүтцийн хязгараалалтыг арилгах зэрэг юм. Хоёр дахь бүгд хурлаар амьдралын шинэ чанар, хүн ам зүй, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн хөгжилд хүний капиталын гүйцэтгэх үүрэг, экологи нь Сибирь, Алс Дорнодын нутаг дэвсгэрийн өрсөлдөөний давуу тал болох нь зэрэг сэдвийг хэлэлцэнэ. Байгал нуурын эдийн засгийн 5 дахь форумын 9-р сарын 10-ны хөтөлбөрт есөн “дугуй ширээний уулзалт”, “Олон улсын олон нийтийн хөдөлгөөн ”Дорнын хэмжүүр” ОХУ-ын субъектууд АСЕАН-ны улсуудтай хамтран ажиллах шинэ загвар” бага хурал болно. Зүүн хойд азийг интеграцчилснаар Орос улсын Сибирь, Алс дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн боломж, хэтийн төлөв сэдвийг хоёр дахь бүгд хурлаар хэлэлцэнэ. Байгалын эдийн засгийн 5 дахь форумын үеэр 9-р сарын 11-нд ШХАБ-ын өдөр юм.

<сонсох>