Орос, Монгол Улс ойрын хөрш орнууд төдийгүй газар зүйн ойр дөт байдлаараа Орос, Монголын геополитикийн харилцан тэмүүллийг тодорхойлдог. Энэ нь улс төр, худалдаа, эдийн засаг, соелын болон бусад хоер талын харилцааг хөгжүүлэхэд нөлөөлөх бодитой хүчин зүйл юм. Орос-монголын харилцааны түүхэн хөгжлийн явцад хоер орны ард түмний хооронд шууд холбоо тогтосныг тэмдэглэх нь чухал. Халимагийн бүгд найрамдах улсын засгийн газрын бүрэлдэхүүний шинжээч-зөвлөх Александр Абушинов манай сурвалжлагч Ольга Ивановатай хийсэн ярилцлагадаа Халимаг, Монголын хамтын ажиллагааны хөгжлийн тухай ярисан юм.
Александр Абушинов хэлэхдээ: “Халимаг, Монгол Улс эртний уламжлалт харилцаатай улс. Энэ нь юуны түрүүнд халимаг үндэстэн монголын ард түмний нэг хэсэг гэдэгтэй холбоотой. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны 12-р сард Халимагт албан есоор айлчилсан нь орос-монголын хамтын ажиллагаанд шинэ түлхэц болсон юм. Яриа хэлэлцээний үеэр талууд эдийн засаг, соел, боловсролын салбарт хоер талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Сүүлийн үед боловсруулсан төсөл амжилттай хэрэгжиж байна. Үүнээс гадна Халимагийн их сургууль, Монгол Улсын их сургуулиудын хооронд байнга оюутан солилцож байна”. Халимагийн бүгд найрамдах улсын нийслэл Элист хотод саяхан Монголын консулын төлөөлөгчийн газар нээгдсэн юм. Албан есны нээлтэд Халимагийн бүгд найрамдах улсын тэргүүн Кирсан Илюмжинов, Элист хотод суугаа Монгол Улсын консулын төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ө.Гончигжав болон Орос Улсын Гадаад хэргийн яамны сайд Борис Гокжаев нар хүрэлцэн ирсэн юм. Энэ үйл явдлын талаар ярихгүй юу? Александр Абушинов хэлэхдээ:”Консулын газар нээх асуудлыг 2006 онд дэвшүүлсэн юм. Энэ тохиролцоо одоо хэрэгжлээ. Тэгэхлээр дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эхэлсэн үеээс Монгол Улсад зорчих визыг заавал Москва явах бус шууд Элистээс авах боломжтой. Халимагаас гадна Оросын ойрын бүс нутаг тухайлбал Өмнөд Холбооны тойргийн оршин суугчид Консулын газар хандах боломжтой. Монгол улсын консулын газар орос-Монголын хамтын ажиллагааг өргөжүүлж, гүнзгийрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах нь гарцаагүй”. Дипломат төлөөлөгчийн газрын үндсэн ажлаас гадна бусад төсөл хэрэгжиж байна. Элистэд суугаа Монгол Улсын консулын төлөөлөгч Ө. Гончигжав энэ талаар дэлгэрэнгүй ярив. (Хальс).

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>