Оросын парламентын доод танхимын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев ийм байр суурьтай байна. Илүү бодитой байх үүднээс Япон улс болоод өрнөдийн зарим орны үнэлгээг үзье. Олон нийтийн зарим хэрэгсэлд ерөнхийлөгч Д.Медведевийн зорилт бүрэн нурсан мэт бичиж байна. Гэхдээ хөх инээд хүрэм, дорвитой, мэргэжлийн бус дүгнэлт хийсээр байна. Орос улсын ерөнхийлөгч европт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах бааз байрлуулах тухай АНУ-ын төлөвлөгөөг зогсоож чадаагүйн дээр Япон улстай хойд Курилийн арлын нутаг дэвсгэрийн маргааныг урагш ахиулж, Их Британитай харилцаагаа дээшлүүлж чадсангүй. Улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, Орос улсад илт дургүй хүмүүс ийм дүгнэлт хийнэ гэдэгтэй санал нийлнэ биз ээ. Үүний тулд “их наймын бүлгийн”-хэн цугладаг биш гэж үү? Орос улсын ерөнхийлөгч Японд анх удаа айлчилсан тухайд миний хувьд түүний амжилтанд огт эргэлзээгүй. Ерөнхийлөгч асан В.Путины үеээс Д.Медведев улсын болон олон улсын асуудлаар багагүй туршлага хуримтлуулсан. Тэрээр 5-р сарын эхэнд Кремльд ирсэн эхний өдрөөсөө улс оронд тулгарсан цогц бүх асуудлыг сайн мэдэж байгаагаа харуулсан. Тэрээр энэ бүх хугацаанд хэд хэдэн бага хурал зохион байгуулсан. Орос улсын ерөнхийлөгч телевизээр сайхан гараад зогсохгүй хошин зан чанартайгаас гадна дэлхийн хамгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд бэлэн болохоо харуулсан. Японд болж байгаа форумын төгсгөлд 30 гэрээг баталсан. Орос улс үүнд жинтэй хувь нэмэр орууллаа. Хүнсний асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөдөө аж ахуйн сайд нарын нэмэлт уулзалт зохион байгуулах, “үр тарианы” дээд хэмжээний уулзалт зохион байгуулах тухай ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгыг “их наймын бүлгийн” удирдагчид дэмжсэн юм. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дэлхийн зах зээлд нийлүүлэх экспортыг нэмэгдүүлэхэд Орос улс бэлэн байгаа тухай түүний мэдэгдлийг уулзалтад оролцогчид нааштай хүлээж авав. Москвад Ойрх Дорнодын асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулах Д.Медведевийн саналыг бүгд дэмжсэн байна. Энхийн зориулалтаар ашиглах атомын салбарт “их наймын бүлгийн” хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай оросын удирдагчийн санаачилга дээд хэмжээний уулзалтад оролцогчдын сэтгэлд нийцэв. Москва цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдэхэд идэвхтэй оролцох, эрчим хүчний нөөцийг найдавартай нийлүүлэхэд бэлэн байгаагаа Хоккайдод мэдэгдсэн юм. Бразил, Энэтхэг, Хятад улс байгтаг БОЭХ бүлгийн улсын удирдагчидтай уулзсан нь дэлхийн үйл хэрэгт Орос улсын гүйцэтгэх үүргийг нэлээд тодрууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>