Терроризмыг тэтгэж байгаа мансууруулах бодисын наймаачдыг “агааргүй” болгохын тулд Афганистаны эргэн тойронд санхүүгийн аюулгүй байдал, мансууруулах бодисын эсрэг “бүс” байгуулах хэрэгтэй гэж Москва үзэж байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Аюулгүйн Зөвлөлийн хуралд үг хэлэхдээ ийм санаачилгыг танилцуулав. Москвагийн санал болгосон арга хэмжээ нь мансууруулах бодисын наймаа, терроризмын санхүүгийн бааз суурийг үгүй хийх боломжтой гэж оросын дипломатч үзэж байна. Киргизийн нийслэл Бишкек хотод 2007 оны 8-р сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улс ийм бүс байгуулах санаачилга гаргасныг Виталий Чуркин санууллаа. Үүнд дэмжлэг үзүүлэхийг бүс нутгийн болон бусад байгууллага тухайлбал энэ чиглэлээр үр нөлөөтэй ажиллаж байгаагаа амьдрал дээр баталсан Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагад уриаллаа. Энэ хоёр байгууллагад бараг ижилхэн улс орон багтдаг. Тухайлбал Орос улс, төв азийн бүгд найрамдах улсууд, Хятад зэрэг Афганистантай шууд хиллэдэг улс орнууд байна. Эдгээр орнуудын хөрш улсууд мансууруулах бодисын наймаатай тэмцэх, АНУ болон НАТО-ийн холбоотнууд Афганистаны байдлыг шууд хянаж байна. Оросын шинэ санаачилгыг Стратегийн үнэлгээ шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко манай радиод өгсөн жич ярилцлагадаа ийнхүү тайлбарлаллаа.Тэр хэлэхдээ: «Мэдээж хэрэг энэ чухал бас шаардлагатай. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ санаачилгыг бүрэн дэмжинэ. Бид дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхлээр энэ чиглэлд дэлхийн нийгэмлэг болон бүс нутгийн байгууллагын хамтын хүчин чармайлт чухал билээ. НАТО-ийн цэргүүд Афганистаныг хянаж байгаа учраас АНУ-ын дэмжлэггүй юу ч хийж болохгүй. Гэхдээ энд маш чухал үе байна. Афганистаны мансууруулах бодис нь АНУ-ын тулгамдсан асуудал биш юм. Тэнд латин Америкээс мансууруулах бодис орж ирж байна. Төсвийн орлого нь мансууруулах бодисын үйлдвэрлэлээс голдуу бүрддэг Афганистаны эдийн засагт болж байгаа бүхэнтэй америкчүүд эвлэрсэн мэт санагдаж байна. Тиймээс АНУ-ыг оролцуулаад дэлхийн хамтын нийгэмэлгийг бүх хүч чармайлтаар олон улсын тавцанд өргөн хүрээтэй ажил өрнүүлэх ёстой бөгөөд тэднийг үүнд итгүүлэх ёстой. Үүний дараа бид ямар нэг амжилтанд хүрнэ». Үүнтэй холбогдуулан Виталий Чуркин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд хэлсэн үгэндээ, олон улсын хүчин чармайлтын хүрээнд Афганистаныг хараат бус, цэцэглэн хөгжиж буй, терроризм, мансууруулах бодисоос ангид улс болгон хувиргахад Орос улсын дэмжлэг үзүүлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>