Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Японы Хокайдо аралд дууссан “их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтын төгсгөлд энэ уулзалтын ажлын үр дүнг өндөр үнэллээ. Юуны түрүүнд Орос улсын ерөнхийлөгч амжилттай болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан японы талд талархалаа. Уулзалтаар дэлхийн олон хүн амд онцгой ач холбогдолтой тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн. “Их наймын бүлгийн” төрийн тэргүүн нар зарим цогц шийдвэр гаргалаа. Тухайлбал хэд хэдэн оронд онц тусламж үзүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад туслахаар болжээ. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад Орос улс хувь нэмэр оруулна гэж Д.Медведев тэмдэглэв. Орос улс “үр тарианы” дээд хэмжээний уулзалт зохион явуулах санал гаргасан юм. Олон улсын терроризмтай тэмцэхэд НҮБ гол үүрэг гүйцэтгэж байгааг “их наймын бүлгийн” тэргүүн нар тэмдэглэв. Афганистаны нөхцөл байдал, Ойрх Дорнод, Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр зэрэг асуудал “их наймын бүлгийн” анхаарлын төвд байлаа. Дэлхийн тэргүүлэн наймын гүрний удирдагчид энэ сэдвээр ижил байр суурьтай байв. “Их наймын бүлгийн ” удирдагчид Москва хотод Ойрх Дорнодын өргөтгөсөн бага хурал зохион явуулах санааг дэмжжээ. “Их наймын бүлгийн” уулзалтын үеэр дэлхийн хамгийн их хөгжиж буй таван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт боллоо. Тухайлбал Хятад, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Мексик зэрэг орон юм. Уулзалтын явцад “их наймын бүлэг”, эдгээр хөгжиж буй тэргүүлэх орнууд хамтын ажиллагааны шинэ түвшинд гарах шаардлагатай болох нь харагдаж байна. Тиймээс дэлхийн ямар нэг асуудлыг зөвхөн “их наймын бүлэг” шийдэх боломжгүй юм. Чехид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах тухай АНУ, Чехийн хооронд байгуулсан сүүлчийн гэрээг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн гэж Д.Медведев сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэлэв. Орос улс үүнд сэтгэл дундуур байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв: «Мэдээж хэрэг бид энэ асуудалд бухимдахгүй. Гэхдээ хариу алхамаа боловсруулна. Бид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаар цаашид яриа хэлэлцээ ингээд зогсож байгаа бус харин үргэлжилнэ. Умард Атлантын эвсэлд багтдаг улс орнууд, “их наймын бүлгийн” орнуудын оролцоотой үүнийг үргэлжлүүнэ гэж оросын ерөнхийлөгч тэмдэглэв. Бага хурлын төгсгөлд Д.Медведев дээд хэмжээний уулзалтын бүхэлд нь, мөн үр дүнг өндөр үнэлсэн юм. Ийм арга хэмжээнд анх удаа оролцож байгаа Орос улсын ерөнхийлөгчийн шинэ санал гаргасан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>