Foto  http://www.kremlin.ruЕрөнхийлөгч Д.Медведев анх удаа оролцож байгаа “Их наймын” дээд хэмжээний ажил өнөөдөр Японы Хоккайдо аралд дуусч байна.Дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн гурав дахь өдөр Бразил, Энэтхэг, Хятад, Мексик, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын төрийн тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн ажлын хуралдаанаар эхэллээ. Индонез, Өмнөд Солонгос, Австралийн удирдагчид тэдэнтэй нэгдлээ. Тэд ийм өргөн хүрээнд дэлхийн, тулгамдсан олон улсын асуудлыг хэлэлцэв. Тухайлбал эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Ажлын хуралдааны төгсгөлд оросын ерөнхийлөгч Бразил, Энэтхэг, Хятадын төрийн тэргүүн нартай уулзсан байна. Бразил, Энэтхэг, Хятад, Оросын дээд хэмжээний уулзалт түүхэнд анх удаа болж байна. Эдгээр албан бус бүлгийн орнууд эдийн засгийн өсөлтийн 4 төвийг төлөөлж байгаа бөгөөд дэлхийн хүн амын талаас илүү хувийг нэгтгэдэг. Эдгээр орнуудыг 21 зууны эдийн засгийн боломжит удирдагчид гэж нэрлэж байгаа бөгөөд ирээдүйд дэлхийн журмыг зохицуулахад олон улсын тавцан дахь тэдний байр суурь чухал юм. Орос улсын ерөнхийлөгч дэлхийн тулгамдсан асуудлыг ийм өргөн хүрээнд хэлэлцэхэд нааштай хандаж байна. Д.Медведев ярилцлагадаа мэдэгдэхдээ: “Их наймын бүлэг” энэ утгаар хамгийн чухал асуудлыг шийдэх механизм, байгууллага юм гэв. Энэ цаашид өргөжиж байгаа нь сайн хэрэг. Нэр хүнд нь нэмэгдсээр байна. Оролцогч орны хэлэлцэн гаргасан шийдвэр, боловсруулсан зөвлөмж нь найман орноос гадна эдийн засгийн амьдрал болоод манай ертөнцөд бүхэлдээ хангалттай чанга дугарч байгаа олон орны байр суурьт тулгуурлаж байна. Тиймээс янз бүрийн асуудлыг хэлэлцэх хамгийн ухаалаг хэлбэр гэж үзэж байна хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв. ОХУ-ын Төрийн Думын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев хэлэхдээ ерөнхийлөгч Д.Медведев “их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцсоныг амжилттай гэж хэлэхээс өөр аргагүй. Д.Медведев зүгээр нэг ирээд зогсохгүй шинэ санал, санаа дэвшүүллээ. Үр тарианы дээд хэмжээний уулзалт, хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт зохион байгуулах, стратегийн аюулгүй байдлын санаа зэргийг дэвшүүлсэн. Тэрээр анх удаа дээд хэмжээний уулзалтад оролцохдоо жижүүр хийх төдий бус их амжилттай оролцлоо гэж оросын нэрд гарсан парламентын гишүүн тэмдэглэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>