Орос улсад дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын янз бүрийн асуудлаар өргөн хүрээнд тохиролцоонд хүрэхийн тулд түншүүдтэйгээ тэвчээртэй, системтэй ажиллах гадаад бодлогын шинэ санаачилга дэвшүүлэх цаг ирлээ. ОХУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Денисов “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. Түүний хэлснээр залгамж чанарын ачаар оросын гадаад бодлого хүчтэй хэвээр бөгөөд эрс засвар шаардлагагүй юм. Манай орны амьдрал өөрчлөгдсөн, дэлхийн давцанд Орос улсын гүйцэтгэх үүрэг бэхжсэн өөрчлөлт гарсантай холбоотойгоор манай ерөнхий гадаад бодлогын бие даасан ямар нэг элементийг эхний ээлжинд гаргаж тавихад онцлог зүйлийг өөрчлөх шаардлагатай байна. “Дэлхийн гэр бүлд манай маьдралын нөхцөл өөрчлөлтийг гүйцэх нь чухал” гэж Андрей Денисов ярьж байна. «Өнгөрсөн зууны 1990-ээд оны үзэл суртлын сөргөлдөөн дууссан гэдэг нь тодорхой. Бид, манай түншүүд бүгдийг улс орон, бүлэг улсын тухайд олон улсын эрхийн хэм хэмжээг батлах, хамтын арга барилд тулгуурлаж, шинэ бодит байдалд нийцүүлэх ёстой. Ойлгож ухаарахад бүгдийн тэгш аюулгүй байдлыг хангах хамтын эхлэл шаардлагатай байна. Өнөө үед олон улсын харилцааны бусад оролцогчийн аюулгүй байдалд хор хохирол учруулж, хувийн аюулгүй байдлыг хангаж болохгүй. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын янз бүрийн асуудлаар өргөн хүрээнд тохиролцоонд хүрэх зорилгоор түншүүдтэй тэвчээртэй, системтэй ажиллах гадаад бодлогын шинэ санаачилга өргөн дэвшүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна» гэж Андрей Денисов мэдэгдлээ.Европ тивд хамтын аюулгүй байдлын тухай ерөнхий гэрээг жинхэнээсээ боловсруулах тухай ерөнхийлөгч Д.Медведевийн саяхан гаргасан саналд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Шинэ баримт бичиг манай цаг үеийн бодит байдалд нийцэх ёстой. Хүн төрөлхтөн цэргийн нээлттэй аюул занал, үзэл суртлын сөргөлдөөнтэй тулгараагүй харин олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаа, дэлхийн хүнс, эрчим хүчний хямрал, цаг уурын өөрчлөлт зэрэг юм. Орос улсын гадаад хэргийн яамны амар бус системийн ажлын шатны нэг нь энэ бүх асуудлаар зохих шийдвэр эрж хайх явдал юм гэж Андрей Денисов тэмдэглэв. ОХУ-ын Байнгын төлөөлөгчид, элчин сайд нарын их зөвлөлгөөний хүрээнд төлөвлөгөө, хэтийн төлөвлөгөөг цаашид хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлэг 7-р сарын 15-16-нд Москвад болох бөгөөд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцоно. Үндсэн хуульд зааснаар тэр улс орны гадаад бодлогын чиглэлийг бүрдүүлдэг.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>