Уламжлал ёсоор энэ баримт бичиг хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Баримт бичгийн эхний хэсэгт дэлхийн санхүүгийн системийг тогтворжуулах шаардлагын тухай, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын тухай өгүүлсэн. Эрчим хүчний шинэ технологи боловсруулах, зах зээлийн ил тод байдлыг хангах, эрчим хүчний нөөцийн үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хоорондын харилцаагаар дэлхийд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах ёстой гэж мэдэгдэлд дурдсан байна. Үүнээс гадна их наймын удирдагчид 2006 онд Санкт-Петербургт болсон дээд хэмжээний уулзалтаар зарласан дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын зарчмыг дэмжихээ илэрхийлж, бусад орныг энэ зарчмыг мөрдөхийг уриаллаа. Эрчим хүчний хэрэглэгч, нийлүүлэгчийн тэгш эрхийг мөрдөх тухай ярьж байна. Ашиг сонирхолын энэ тэнцвэрт байдлаас дэлхийн эрчим хүчний зах зээлийн ирээдүй хамаарна. “Их наймын” орнууд энэ асуудлаар тохиролцохын тулд нефтийн үндсэн хэрэглэгч, тэргүүлэх бүх үйлдвэрлэгчийн оролцоотой олон улсын эрчим хүчний форум зохион явуулахыг санал болгосон юм. Лондонд энэ жил ийм бага хурал болно. Санхүүгийн салбар тогтворжиход зарим нэг ахиц гарч байгаа ч, дэлхийн эдийн засгийн энэ хэсэгт хурцадмал байдал хэвээр байна гэж дээд хэмжээний уулзалтад оролцогчид мэдэгдэлдээ тайлбарласан байна. Үүнээс гадна дэлхийн санхүүгийн систем дэлхийн нэг нөөцийн валютанд тулгуурлах ёсгүй. Төгсгөлийн тунхаглалд хүнсний хямарлын асуудлыг тусгасан. Энд үнийн хүнсний хямарлын тухай, хүнсний хомсдлын тухай ярилаа. Энэ асуудлыг шийдэхэд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс өөр үр нөлөөтэй арга дэлхийд байхгүй байна. Төгсгөлийн тунхаглалын нөгөө хэсэг цаг уурын өөрчлөлт, экологи, агаар мандалд хүлэмжийн хий цацагдаж байгаа зэрэг асуудлыг тусгажээ. Энэ баримт бичигт эрс шинэ санал байхгүй бөгөөд 2050 он хүртэл агаар мандалд цацагдаж байгаа хорт бодисын хэмжээг 50 хувиар бууруулах эрмэлзэлтэй байгаа тухай “Их наймын бүлгийн” удирдагчдын байр суурийг багтаажээ. “Их наймын бүлгийн” орнууд ийм үр дүнд хүрэх аргагүй. “Их наймын бүлгийн” орнуудад энэ үед агаар мандалд цацагдаж байгаа хорт бодисын хэмжээ тэг байсан ч, 2050 онд хөгжиж буй орон байхаа больж хүчирхэг гүрэн болно. Эдгээр орон агаар мандалд цацагдаж байгаа хорт бодисын хэмжээг бууруулах хөтөлбөрт оролцохоос татгалзаад байгаа юм. “Их наймын бүлгийнхэн” Хятад, Энэтхэг, Бразилийн зүгээс энэ асуудлаар харилцан ойлголцож чадаагүй. Ерөнхий томъеололыг үл харгалзан “Их наймын бүлгийн” удирдагчид экологийн асуудлаар, түүнийг шийдвэрлэх арга замын талаар нэг байр суурьтай байна. Их наймын бүлэг бэлэн жор өгөх бус дэлхийг хамарсан асуудлыг өргөн хүрээнд шийддэг гэж манай сурвалжлагч дүгнэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>