Уламжлал ёсоор захидлын тоймоос эхэлье. Улаанбаатар хотын оршин суугч Оргодол 1962 оноос манай радио нэвтрүүлгийг тогтмол сонсож байна. Тэр манай нэвтрүүлгийг анхааралтай сонсож, монгол нэвтрүүлэгчдийг ур чадварыг үнэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын оршин суугч Байгальмаа удаан завсарласны эцэст бидэнд захидал бичлээ. Өнгөрсөн жилээс тус сумыг цахилгаанд холбоно гэж ярьсан ч, биелээгүй учраас мэдээлийн цорын ганц эх сурвалж радио байна. Байгалмаа “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг тогтмол сонсодог бөгөөд их өгөөжтэй хэмээн үнэлжээ.
Улаанбаатар хотын оршин суугч Лувсандорж мөн манай радиог эртнээс сонсч байна. Тэрээр нэгэн захидалдаа орос-монголын хил дээр алба хааж байснаа дурсажээ. Урьд манай радио станцыг нэрлэж байсан “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг монголын хилчид сонирхон сонсдог байжээ. Одоо орос-монголын харилцаа янз бүрийн салбарт ямар байгаа талаар мэдээ материал сонирхол татаж байгааг Лувсандорж тэмдэглэсэн байна.
Эрхэм сонсогчид оо, Монгоын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны дүн гарсан байгаа. Уралдаанд түрүүлсэн хүмүүст диплом, бэлэг гардуулсан билээ. Харамсалтай нь манай байнгын сонсогч Улаанбаатар хотын оршин суугч Ванчигдорж, Алтангэрэл гуай нар Улаанбаатар хотод болсон шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадсангүй. Ванчигдорж, Алтангэрэл нарт “дэлхийн ард түмний харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр” диплом гардуулсныг дуулгая. Та бүхэн Улаанбаатар хотын Оросын соёл, шинжлэх ухаан төвийн удирдлагаас дипломоо авна уу. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1-р багийн малчин Болортулга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч Равдансамбуу нар мөн тэндээс шагналаа авч болно. Та бүхэн биднийг сонсож байгаа гэж найдаж байна.
Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Манай байнгын сонсогч Ховд аймгийн Жаргалант сумын оршин суугч Дэлгэр гуай өнөө үед орос улсад эмнэлгийн үйлчилгээ хэр сайжирч байгаа талаар асуужээ. “Эрүүл мэнд” үндэсний тэргүүн зэргийн төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын байдлыг дээшлүүлэх, үүнийг цаашид шинэчлэх нөхцлийг бүрдүүлэх янз бүрийн арга хэмжээ явуулж байна. Анхан шатны эмнэлэг-ариун цэврийн тусламж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, дээд зэргийн технологийн эмнэлгийн тусламж хүртэх боломжийг өргөжүүлэх зэрэг үндсэн 3 чиглэлийг тодорхойлох боломжтой. Нутгийн поликлиник, эмнэлгийн анхан шатны эмнэлгийн хэсгийг бэхжүүлэхэд гол анхаарал хандуулна. Хэсгийн эмч, сувилагч нарын хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаа. Бүх эмнэлгийг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон. Өвчнийг илрүүлж, урьдчилан сэргийлэхийн тулд манай оронд бүх нийтийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Заавал хамрагдах естой эмнэлгийн даатгалтай хөдөлмөр эрхлэж буй иргэн, тэтгэврийн бүх хүн эмнэлэгт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэх боломжтой. Түүнээс гадна зайлшгүй хийлгэх естой шинжилгээний жагсаалт нэмэгдсэн. Эмчээс ердийн зөвлөлгөө авахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эмч, бөөрний эмч, зүрх судасны эмч, эндокринолог зэрэг эмчээс зөвлөлгөө авч, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой. Тухайлбал эмэгтэйчүүд маммографын үзлэгт орж, хөхний хавдартай эсэхээ бага дээр нь илрүүлэх боломжтой. Мөн иргэд цусан дахь холерестины хэмжээг үнэ төлбөргүй шинжлүүлж болно. Зүрхний өвчнийг бага дээр нь илрүүлэх үндсэн шинжилгээний нэг юм. Мөн шинжилгээний жагсаалтад хамгийн их тохиолддог хавдрын хэлбэрийг тогтоох онкомаркер орсон байгаа. Энэ арга хэмжээ маш үр дүнтэй болох нь туршлагаас харагдаж байна. Шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 60 хувь нь эмчилгээ хийлгэх шаардлагатай 2-3 өвчтэй байсан.
Сонсогчиддоо эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Дорнод аймгийн Хэрлэн сумын Батхүүгийн хүсэлтийг дуртаяа биелүүлье. Дуучин Наташа Королевагийн “Бяцхан ертөнц” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Төв аймгийн Баянчандамань сумын иргэн Дашринчин, мөн Улаанбаатар хотын оршин суугч Лхагвасүрэн нар Орос улсын үр тариалалтын тухай нэвтрүүлэхийг хүсчээ.Үр тарианы аж ахуй нь ургамалын аж ахуйн гол салбарын нэг. Оросын тариалангийн газар экологийн онцлогоор ялгаатай, олон янзын төрөл, сортын үр тариа тариалдаг. Амуу тариаг хүнсэнд, мөн малын тэжээлд ашигладаг. Хүнсний гол ургамал буудайг дулаан, үржил шимтэй хөрсөнд тариалдаг. Өвөлжих буудайг Оросын европын хэсэгт голдуу тариалдаг. Энэ бүст эрдэнэ шиш тариалдаг. Сүүн лав боловсрох үед малын тэжээл даршлахад үүнийг ашигладаг. Хамгийн эрт боловсордог үр тарианы нэг арвай нь өвлийг давж, хуурайшилтыг тэсвэрлэх байдлаараа ялгардаг. Үүнийг шавар хөрсөнд таривал зохимжтой. Арвайн соелжоор шар айраг нэрдэг ч, үүнийг одоохондоо малын тэжээлийн зориулалтаар тариалж байна.
Н: Овьес нь арвайг бодвол хуурай цаг агаарт тэсвэргүй тул дулаан, чийглэг нөхцөлд ургадаг байна. Тиймээс голдуу ойн бүст ургадаг. Тэжээллэг чанартай учраас эрдэнэ шишийг хүнсний үйлдвэрлэлд өргөн ашигладаг. Чийглэг нөхцөлд ургадаг шар буурцаг нь голдуу Алс Дорнодод ургадаг. Алс Дорнодын европын хэсгийн томоохон гол нуурын адгийн усалгаатай газар цагаан будаа тариалдаг. Сагаг ч ялгаагүй чийглэг орчинд ургадаг. Энэ ургамал баруун, төв хэсгийн зөөлөн уур амьсгалтай өмнөд тайгын бүс, навчит ой, ой талархаг нутагт ургадаг. Сагаг ургадаг хэсэгт зөгийн аж ахуйг хөгжүүлж, балтай цэцгийн тоосыг сайн хүртэсний дүнд ургамалын ургац нэмэгддэг.
Хөгжмийн завсарлага авах цаг боллоо. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонсогч Равдансамбуугийн хүсэлтээр одоо Д.Дашиевын дуулсан дууг хүргэе.
Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч Дүвжир, Төв аймгийн Баянчандамань сумын Доржсүрэн нар орос орны мал аж ахуйг сонирхожээ. Тувад мал аж ахуй хэрхэн хөгжиж байгаа талаар өнөөдөр хүргэе. Үерт автдаг нуга, талын бэлчээр, өндөр уулын тундр зэрэг тэжээлийн арвин нөөцтэй Тувагийн бүгд найрамдах улсад төрөл бүрийн зүйлийн мал маллах боломжтой. Зөвхөн тодорхой төрөл зүйлийн амьтан тухайлбал Якутад буга, адуу, Орос улсын Европын хэсэгт бог, бод мал, гахай зэргийг малладаг бол Тувад гэрийн тэжээмэл бүх мал маллах боломжтой. Дэлхийн өөр хаана ч байхгүй ховор төрлийн амьтныг Тувад маллах боломжтой болохыг тэмдэглэе. Тухайлбал бод мал сарлагийн дундаас гарсан хайнагийг хэлж болно. Зарим зоо техникч, малын эмч энэ амьтны тухай мэддэггүй. Гайхалтай амттай мах, эмчилгээний сүү, дээд зэргийн чанартай арьс зэрэг өгдөг, тэсвэртэй энэ амьтныг Тере-Холд маллаж байна. Харин сарлагийг Памир, Киргизд хязгаарлагдмал тоогоор малладаг. Сарлаг Тувагийн нутагт сайн идээшдэг. Энэ малд тэжээл нөөцөлж, сууц барих шаардлагагүй. Ноос ихтэй энэ амьтан өвлийн хүйтэнд тэсвэртэй төдийгүй зузаан цасан дороос ургамал зулгааж, чонотой тулалдахаас эмээхгүй. Энэ малыг бага зэрэг арчилж, уулаар нэг тараачихгүй байхад л хангалттай. Сарлагийн махыг хоолны дэг барихад хэрэглэдэг төдийгүй ноосыг нь хиймэл үсэнд их ашигладаг байлаа. Тувад согоо нутагладаг ч, уулын Алтайд байгаа шиг цөөн тоотой юм. Орос улсын хамгийн өмнөд хэсэг Тувагийн бүгд найрамдах улсад хойд нутгийн буга нутагладаг тул бугын аж ахуй чухал салбарын нэг юм. Тувагийн буга Орос улсад төдийгүй, дэлхийд хамгийн том биетэй нь юм. Бугыг адууны адил уналаганд ашиглаж, чарганд хөллөдөггүй байна. Нутгийн малчид анд явахдаа, мөн өдөртөө хэрэм, булга агнахдаа буга унадаг. Харамсалтай нь сүүлийн үед бугын тоо толгой эрс цөөрсөн. Одоо ердөө 1700 толгой буга байна. Арчилгаа бага шаарддаг энэ амьтныг атга давсаар тэжээж, чоно, баавгай зэрэг араатнаас хамгаалахад л хангалттай. Бугын мах экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд сүү нь гайхалтай тослогтой. Дулаан арьс, хөлийн арьсыг их эрэлттэй ботиг хийхэд ашигладаг. Мал аж ахуйн энэ салбар хөрөнгө мөнгө бараг шаардагдахгүй хирнээ экспортын олон бүтээгдэхүүн бэлдэх боломжтой. Тиймээс Тувагийн мал аж ахуйн салбарынхан энэ амьтны тоо толгойг хадгалаад зогсохгүй, нэмэх хэрэгтэй. Тувагийн уулархаг нутагт олон арван мянган га газар өвс ургамалаар баян тул тэжээлийн тухайд санаа зовох шаардлагагүй. Тэмээний тухайд ч ялгаагүй. “цөлийн хөлөг онгоц” гэж хэлж болох энэ амьтан долоон хоногийн турш ус, тэжээлгүй зам туулах чадвартай ч, Тувагийн тал нутагт тоо толгой нь цөөрсөөр байна. Тус бүгд найрамдах улсад өнөөгийн байдлаар 140 толгой мал байгааОрон нутгийн засаг захиргаа Тувагийн бүгд найрамдах улсад хэдэн зуун мянган долларын үнэтэй шилдэг үүлдэрийн адуу маллаж, сүргийн адуутай болох бодолтой байна. Баяр, ойн арга хэмжээнд морин уралдаан байнга зохиож, тувагийн ард түмний эртний уламжлал сэргэж байна. Тус бүгд найрамдах улс 26 мянган адуутай. Нутгийн хүн амын аж ахуйн үндэс болсон бог, бод малыг тувачууд малладаг. Тууварчдын жинхэнэ хүнс нь хонь, харин ямааг дайвар болгон малладаг. Тувад ямааг тэр бүр саадаггүй бөгөөд ноолуурыг нь авах зорилгоор ангор үүлдэрийн ямаа үржүүлдэг. Тувад саяхан ишаки хөдөө аж ахуйн шинэ зүйл амьтан бий болжээ. Хүнс Хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев Кызыл хошуунаас хоёр илжиг оторчдод бэлэглэсэн юм. Энэ хоёр илжиг мал аж ахуйн шинэ салбарын эхлэл болно гэж найдаж байна.
Манай нэвтрүүлэг дуусах дөхөж байна. Нэвтрүүлгээ Алла Пугачеваг шүтэн биширдэг Өмнөговь аймгийн сонсогч Бямбажавын хүсэлтээр өндөрлөе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчидоо та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичихээ бүү мартаарай. Бид та бүхний асуултанд дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Манай нэвтрүүлгийн зохиогчид нь сонсогч та өөрөө шүү дээ.
Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэж, бэлтгэгч редактор Эрдэнэ, нэвтрүүлэгч Гантигмаа,Лхагвасүрэн нар ажиллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>