Далай ламын хувийн элч төлөөлөгч Бээжингийн тавьсан шаардлагад нааштай хариулах нь энэ сарын эхээр Хятадын нийслэлд болсон яриа хэлэлцээнийн гол үр дүн байлаа. Хятадын төв засаг захиргааны төлөөлөгчдийн хийсэн энэ мэдэгдлийг Синьхуа агентлаг тараалаа. Манай тоймч Альберт Папоян Хятадын засгийн захиргаа, Далай ламын төлөөлөгчдийн хооронд болсон эхний ээлжийн яриа хэлэлцээг санууллаа. Энэ яриа хэлэлцээ 5-р сарын 4-нд болсон юм. Тодорхой үр дүн гараагүй ч, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр шийдсэн. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа хэлэлцээг сэргээх нь Бээжингийн зүгээс хийж буй өгөөмөр алхам гэж үнэлсэн юм. Өрнөдийн баталж байгаачлан Хятадын засаг захиргаа олон улсын дарамт шахалтаар далай ламын тусгай элч төлөөлөгчтэй холбоо тогтоосон юм биш. Бээжин улс төрийн байдлаа улс орны хэмжээнд тухайлбал Төвд, Шиньжаан-Уйгурын автономитын нутагт тогворжуулахын төлөө байна. Эдгээр нутагт өрнөдөд орших шашны, хэт даврах үзэлтэй байгууллагаас тухайлбал төр засгийн зөвшөөрөлтэй “олон нийтийн сан” гэгчээс санхүүгийн дэмжлэгээр зэвсэгт тэмцэл гарсаар байна. Төвдийн шашны тэргүүн нарын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ БНХАУ-ын засаг захиргаа нэг бус удаа илэрхийлсэн. Гэхдээ тэд шашны тэргүүнээс “Бээжингийн олимпийн наадмын нэр хүндийг унагахаас татгалзах, Хятадын салшгүй хэсэг болох Төвд, Тайванийг хүлээн зөвшөөрч, улс орныг хагарган бутаргахад чиглэсэн салан тусгаарлах үйлдлээс бүрэн татгалзахыг” шаарджээ. Долдугаар сарын 1-2-нд болсон яриа хэлэлцээний дараа хятадын албан тушаалтан “Далай ламын талаарх Төв засаг захиргааны байр суурь тодорхой” гэж мэдэгдэв. Бид Далай ламын төлөөлөгчидтэй уулзаж байгаа нь чин сэтгэлээсээ хандаж байгааг илтгэж байна. Одоо Далай лам нааштай хариу үзүүлэх ээлж боллоо. Хэрэв Далай ламын хэлж ярьж байгаа нь үйл хэргээсээ зөрөхгүй, “дөрвөн дэмжлэгээс татгалзаж” чадвал холбоо тогтоох үүд хаалга ямагт нээлттэй бөгөөд хэлэлцээнд ахиц дэвшил гарах боломжтой гэж Хятадын албан тушаалтан хэллээ. Бээжин сүүлд уулзсан яриа хэлэлцээндээ өргөн дэвшүүлсэн шаардлагаа “дөрвөн дэмжлэгээс татгалзах” гэж нэрлэж байна. Тухайлбал Бээжинд болох олимлпийн наадмыг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаанаас, эмх замбараагүй байдлыг зохион байгуулахад чиглэсэн гэмт үйлдэл, “Төвдийн залуусын конгресс” байгууллагын террорист үйлдэл, мөн Төвдийн тусгаар тогтнолын төлөө дурын үйлдлийг дэмжихээс татгалзах зэрэг юм. Бээжингийн албан тушаалтны хэлснээр Далай ламын элч төлөөлөгч эдгээр байр суурийг Төв засаг захиргааны байр суурийн шинэ хөгжил хэмээн нэрлэж, шаардлагыг хүлээн авчээ.Төвд Хятадын салшгүй хэсэг. Энэ бол дүрэм. Өрнөдийн хэд хэдэн орны архивт хадгалагдаж байгаа түүхэн баримт бичигт энэ тухай тэмдэглэсэн байгаа. Дэлхийн олонх орон, мөн Хятадын төрийн тэргүүн нарын олон мэдэгдэлд мөн энэ тухай тэмдэглэсэн. Төвд бол Хятадын салшгүй хэсэг, төвдийн асуудал нь Хятадын дотоод хэрэг бөгөөд Төвдөд олон нийтийн амгалан байдлыг дэмжихэд хятадын зүгээс явуулах хуульд нийцсэн арга хэмжээг дэмжиж байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тавдугаар сард Хятадад айлчлахдаа хийсэн орос-хятадын мэдэгдэлд Оросын талын байр суурийг ийнхүү илэрхийлжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>